Агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээг Монголд хийдэг болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзах үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд АНУ-ын "Боинг" маягийн агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээг эх орондоо хийж, цаашид Азийн бүс нутгийн засварын төв болон өргөтгөх зорилтыг дэвшүүлэн ажиллаж  байна хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрбээр  Олон Улсын Агаарын тээврийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, олон улсын болон дотоодын аялал жуулчлалы хөгжүүлэх зорилгоор Чойбалсан, Ховд, Мөрөн хотуудын нисэх буудлыг олон улсын 4С ангилалын болгож шинэчлэх, Өндөрхаан, Дадал, Дэглийцагаан буудлуудыг өргөтгөх ажил хийгдэнэ.

Монгол Улсын хувьд гуравдагч улстай холбогдох гарц гүүр бол агаарын тээврийн салбар. Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  эксперт, мэргэжилтнүүд болж чадлаа. Өнөөдөр гадаад улс орнуудад нойтон түрээсээр нислэг үйлдэж, далайн чанад, тив алгассан нислэгийг үндэсний нисэхийн баг, бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэж байна хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top