Буриадын анхны Ерөнхийлөгч нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Буриадын анхны Ерөнхийлөгч Леонид Потапов нас баржээ. Тэрээр 1994 оноос 2007 оныг хүртэл Буриад улсыг удирдсан билээ.  

“Леонид Потапов 85 насандаа таалал төгслөө” хэмээн тус улсын захиргаанаас мэдээлжээ.  

ТАСС агентлагийн мэдээлснээр Буриадын Засгийн газраас анхны Ерөнхийлөгчийнхөө гэр бүлд тусламж үзүүлэх гэнэ.

Буриадын Төрийн тэргүүн Алексей Цыденов анхны Ерөнхийлөгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Леонид Васильевич амьдралаа Буриад улсад зориулсан. Манай улсын хувьд хамгийн хүнд хэцүү үед бүх салбарт хөгжил цэцэглэлт авчирсан” гэжээ.

Леонид Потапов сүүлийн жилүүдэд Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Буриадын төвд ажиллаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top