Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн “томчууд”-ад ярилцлага өгөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын нэр хүнд бүхий томоохон сонин, телевиз, хэвлэлийн агентлагуудад ярилцлага өгсөн.

Нью Йорк хотод айлчлах үеэрээ Time сэтгүүлийн ерөнхий редактор Ф.Закариаг хүлээн авч уулзан, мөн мэдээллийн CNN агентлагт ярилцлага өгөв. "Time", “Wall street journal”, “Washington post”, "Washington times", "Bloomberg",  "CNN"  ,   "Forbes”  зэрэг хэвлэл мэдээллийн "томчууд" Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын тухай бичиж, ярилцлага авч, уулзаж байсан нь Монгол Улсыг сонирхож байгаа дэлхийн сонирхлыг илэрхийлж байгаа хэрэг гэж хэлж болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 18-ний өдөр Нью Йорк хотноо байрлах "9-р сарын 11" дурсгалын цогцолборт зочилсноор Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top