"Тавантолгой түлш" компани ОНЦГОЙ ГОРИМД ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч хүйтний эрч чангарсан тул нийслэлийн иргэдийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах хэрэгцээ шаардлага үүсч байгаа. 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор "Тавантолгой түлш" ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95,000 тонн байгаа юм. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна.

Тус ажилчид, борлуулагч, тээвэрлэгчид нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангахаар 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа тухай тус компаниас мэдээлэл өгч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top