
71 настай дуучин Алла Пугачева, 44 настай Максим Галкин нар өчигдөр хамтдаа байгаа 19 жилийн ойн өдрөө тэмдэглэжээ.
Шоумен Максим эхнэртэйгээ хамт гэртээ байгаа ховор зургуудаасаа нийтэлсэн байна. Алла, Максим нарын халуун дулаан уур амьсгалтай зурган дээр Максим “19 жил хамтдаа” гэж бичсэн байна. Фэнүүд нь тэдэнд ойн баярын мэнд хүргэж, аз жаргал хүсжээ.
Максим Галкин, Алла Пугачева нар «Славянский базар» наадмын үеэр тухайн үед Аллагийн нөхөр байсан Филипп Киркоровоор дамжуулан анх танилцаж байжээ. Филипп, Алла нар удалгүй салж, 2011 онд Алла Борисовна Максимтай гэрлэсэн юм. Хоёр жилийн дараа тэд тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болсон билээ.
VK
Сэтгэгдэл ( 1 )
27n nasnii zuruutei gexed ogt tiim xaragdaxgvi bna