"Мах импекс" ХК харилцагчдадаа бүтээгдэхүүний дээж хүргэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

"Мах импекс" компанийн хамт олон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрөн ажиллаж байгаа хүнсний зах, худалдааны төвүүдийн харилцагч нартаа талархал илэрхийлэн, өдрийн хоолны цагаар бүтээгдэхүүний дээж хүргэж эхэллээ. 

Нэг удаагийн ариутгалын хэрэгсэл, олон удаа хэрэглэх нүүрний хаалтыг мөн харилцагчдадаа зориулжээ. 

Үүрэг, хариуцлагаа ухамсарлан эрсдэлтэй нөхцөлд төрийн албан хаагчдаас дутуугүй ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж, иргэддээ үйлчилж байгаа үйлчилгээний байгууллагынхан "Мах импекс" компанийн хамт олон талархал илэрхийлж байна. 
 

 

Дашрамд, "Мах импекс" компани иргэдэд үйлчилгээгээ улам ойртуулах үүднээс ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ хамгийн жишиг хэлбэрээр гүйцэтгэж байгааг сануулъя.  
 

Захиалга, хүргэлтийн утас: 77007070

 

Top