Экскаватор, өрмийн машиныг уурхайчид өөрсдөө угсарч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

"Эрдэнэт үйлдвэр"-ийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд  Ил уурхайд ОХУ-д үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 маркийн өрмийн суурь машин, уулын чулуулаг ухаж ачих  зориулалттай  ЭКГ-12К маркийн 12 куб метрийн багтаамжтай шанага бүхий хоёр экскаватор саяхан  ирлээ. Тус цехийн  Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн хамт олон өрмийн машиныг энэ сарын 17-ноос, эхний экскаваторыг өчигдрөөс  эхэлж угсарч  тохируулах ажлыг хийж байна.  

Төлөвлөгөө ёсоор тэд үйлдвэрийнхээ төрсөн өдрийн өмнө аварга  техникүүдийг угсарч ажилд оруулахаар  шамдан ажиллаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top