Ц.Мөнхцэцэг гишүүний саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-д хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

УИХ-ын чуулган өчигдөр /2020.11.18/ хуралдсан. Хуралдаанаар гишүүд Коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм болон эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Засгийн газрын мэдээллийг сонсож, байр сууриа илэрхийлсэн билээ. 

Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер Герман, Европын Холбоонд хандан "Covid-19"-ийн эсрэг вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахыг уриалсан болон вакцины квотынхоо хэсгийг эхнээс нь ядуу буурай орнуудад өгөхөд бэлэн байгаа гэх асуудлыг хөндсөн байдаг.

Тэрбээр "ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер Герман, Европын Холбоонд хандан "Covid-19"-ийн эсрэг вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахыг уриалсан нь "Tagesspiegel" сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн. Герман болон Европын холбоо вакцины энэхүү квотынхоо хэсгийг ядуу буурай орнуудад өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд байна. Тиймээс Монгол улс вакцин авах асуудлаар ХБНГУ болон Европын холбоонд хандах нь зүйтэй болов уу" гэх асуултыг Шадар сайдад тавьсан юм. 

Харин Шадар сайд Я.Содбаатар "Вакцин оруулж ирэх ажлыг Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нар ажиллаж байгаа. Бид сүүлийн саруудад нэлээн эрчимтэй ажиллаж байна. Тухайн тухайн орнуудад нь вакцины асуудлаар хандаж байгаа гэхэд болно. Вакцин зарлаад байгаа орнуудын Засгийн газартай нь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шууд ярилцаж байна. Мөн ОХУ, БНХАУ-тай вакцины асуудлаар мэдээлэл солилцож, тодорхой эмнэлгийн байгууллагатай нь шууд харьцаж байна. Япон, Герман зэрэг зарим орон вакцинжүүлэлт дээр ядуу буурай орон болон хөгжиж байгаа орнуудад туслах шийдвэрийг гаргаж байна. Үүнийг бид ашиглах чиглэлээр Засгийн газрын хуралдаан дээр сайд нарт үүрэг чиглэл өгөгдсөн" гэж хариулжээ. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.11.20/ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт Вакцин авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг хүсч, захидал илгээжээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.254) 2020 оны 11 сарын 23

Хужаа вакцин Монголыг устгах хор шүү Бразил улс хятад вакцинаас татгалзсаныг бүү март

0  |  0
зочин(192.82.68.131) 2020 оны 11 сарын 21

Нөгөө засаг нь хужаагаас вакцин авна гээд бгаа биз дээ

0  |  0
zochin(66.181.188.52) 2020 оны 11 сарын 26

Худлаа юм бичихээ болио, Герман улс Мөнхцэцэг гишүүнд хандаж уриалга гаргаагүй, дэлхий нийтэд гаргасан уриалгыг ерөнхийлөгч Баттулга ашиглан хүсэлт гаргасан болно

2  |  1
Зочин(2.216.58.155) 2020 оны 11 сарын 21

Хятад вакциндаа юу ч хийгээд Монголд оруулж ирж хүн амыг хордуулж мэдэх улс

0  |  1
Ebo(64.119.26.166) 2020 оны 11 сарын 26

Gishyynii zovoo

2  |  0
Enhtuya(202.55.188.93) 2020 оны 11 сарын 26

Hytad l bish shv

1  |  0
Mj(103.57.92.151) 2020 оны 11 сарын 26

Xytad waktsin hiilgexde tuluul 76 oorsdo exleed turshiltand orooroi

1  |  0
Бос(202.9.40.131) 2020 оны 11 сарын 21

Ийм ядуу орон болох гэж хэдэн хагартлаа баяжсан нохдоос хөрөнгөө буцааж авах юм бол босоод ирэндээ

1  |  0
Зочин(192.82.78.127) 2020 оны 11 сарын 26

Энэ мундаг гишүүн одоо ёрөнхий сайддаа нэг зөвлөнө байгаа

3  |  0
Zochin(103.212.117.209) 2020 оны 11 сарын 20

Unenee bichsen commentiig ustgadag hugiin site bna. Iim bolohoor ene huuhen uneheer aimaar huuhen yagaad ch ner hund ni usuhgeeeee

0  |  0
Зочин(103.212.117.209) 2020 оны 11 сарын 20

Энэ хүүхэнд огтхон читгэхгүй бна. Худал хэлэхээс сийхгүй нөхөр

0  |  0
АРД(202.9.46.47) 2020 оны 11 сарын 26

Хятад вакцин үгүй шүү...

1  |  1
Зочин(103.212.117.209) 2020 оны 11 сарын 20

За даа энэ хүнд итгэх шаардлагагүй биз дээ. Яаж ч мэдэх айхтар хүүхэн байна лээ

0  |  1
ЦАХ(192.82.69.40) 2020 оны 11 сарын 21

Монгол улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн алба хаагчдыг вакцинд хамруулах шаардлагатай. Үүнд: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн баг, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн болон эрүүл мэндийн тусгай үүрэг гүйцтгэж байгаа байнгын бүрэлдэхүүн нэн тэргүүнд хамруулах зүйтэй.

2  |  0
Зочин(66.181.161.24) 2020 оны 11 сарын 21

Маш сайн ингэж л олон улсын хүрээнд сэтгэж сэргэлэн ухаалаг ажиллах ёстой\n

2  |  0
Макет(202.21.109.115) 2020 оны 11 сарын 20

Энэ өөрөө юм уу, макет нь юм уу?\n

1  |  0
Сайн байна(124.158.83.70) 2020 оны 11 сарын 21

Маш сайхан мэдээ байна. Нутаг нуга ярихаас өөр ид шидгүй гишүүпийн хажууд ОУ-ын түвшинд ажилладаг гишүүн шүү. Улам их амжилт хүсье

1  |  0
Болжээ(192.82.68.41) 2020 оны 11 сарын 21

За ёстой сайн бна. Энэ Мөнхцэцэг гишүүн герман боловсролтой, хүний эрх, улс төрөөр мэргэшсэн сайн улс төрч болно доо. Энэ яах аргагүй цаг үеийн чухал асуудлыг хэлж, ерөнхийлөгч сэргэлэн хүн болохоор дор нь өлгөөл авсан бна.

1  |  0
Z(202.126.89.236) 2020 оны 11 сарын 21

Mundag gishuundee ajiliin amjilt saihan medee bna

2  |  0
Z(66.181.161.39) 2020 оны 11 сарын 20

Za sain hun boloh geed 74 gishuun min Irish rusher nadat varias baiv Zasgiin gazar shiidchihnee

0  |  0
ЗОЧИН(192.82.67.4) 2020 оны 11 сарын 20

ХӨӨРХИЙ АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВЖ БАЙГАА ЮМ БАЙНА6.ЭНЭ ГИШҮҮН.

2  |  0
Отгонбаатар(192.82.70.86) 2020 оны 11 сарын 21

Ц.Мөнхцэцэг гишүүний санал зөв өө. Ерөнхийлөгч ханддаг нь ч зөв.

4  |  0
Top