“Ди Би Эм лизинг” ХХК-д нэхэмжлэл гаргах зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн анхааралд

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор Коронавируст халдварт /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нь “Ди Би Эм лизинг” ХХК-д “Нэхэмжлэл гаргах журам”-ын 2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бичгээр, биечлэн ирүүлэх зохицуулалт хэрэгжих боломжгүй болсон тул зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө g.gerelmaa@dbm.mn цахим шуудангаар хүлээн авахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Ди Би Эм лизинг” ХХК-д цахим хэлбэрээр нэхэмжлэл гаргасан зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчид бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн арга хэмжээ дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэлээ бичгээр ирүүлж, акт үйлдэн баталгаажуулах үүрэгтэй ба уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг анхаарна уу.

      Холбогдох утас: 99745848, 88114055, 80005060.

      Цахим шуудангийн хаяг: g.gerelmaa@dbm.mn

“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙГ ТАТАН БУУЛГАХ КОМИСС

Улаанбаатар хот, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чөтгөр аваг тэднийг(202.21.107.98) 2020 оны 11 сарын 23

Тэр14 хохогийг цуцал гэж ЭМЯ-ны гадна жагссан нөхдүүд, тэдгээрийг турхирсан ардчилсан намын хулгайчуудыг олж яллаач. Тэд нараас л болж халдвар алдагдлаа ш дээ.

0  |  0
Top