Энэтхэгийн эрх баригчид тус улсын бүрэн эрх, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр 43 аппликэйшнд нэвтрэх эрхийг хязгаарлажээ.
Хар жагсаалтад ороод буй аппликэйшнуудын ихэнх нь Хятадын компаниудын программ гэнэ. Тухайлбал, “Alibaba Group” корпорацын охин компаниуд болох AliSuppliers, AliExpress, Alipay Cashier болон бизнес, танилцах аппликэйшнууд багтжээ.
Энэтхэгийн мэдээллийн технологийн яам энэхүү шийдвэрээ Энэтхэгийн Дотоод хэргийн яамны цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн мэдээлэл, тайланд тулгуурлан гаргасан гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Энэтхэгийн Засгийн газар Хятадад боловсруулсан 59 аппликэйшныг хориглосон бол есдүгээр сарын 2-нд нэмж 118 аппликэйшныг хар жагсаалтад оруулсан юм. Үүнд Хятадын нийгмийн сүлжээ TikTok, UC Browser, WeChat болон PUBG Mobile зэрэг ороод байна.
Сэтгэгдэл ( 3 )
Би бол pubg тоглоомонд дуртаы
энэ зөв зүйтэй шийдвэр бна манай улс ч гэсэн зарим аппликэйшныг хаамаар бна Ялангуяа PUBG Tik Tok гэх мэт
Манайх ч гэсэн энэ солонгос сериалуудыг хориглохгүй бол Монгол нэртэй солонгосын нэг дагуул хот боллоо.Хятад хятад гэсээр явтал Солонгос гэж улсад хэл соёлоороо уусч байгаагаа мэддэг болов уу?Соёлын яам нэн яаралтай энэ асуудлыг цэгцлэхгүй бол өсвөр үе монголд төрсөн солонгос хүмүүс боллоо.