ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛОН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр, Өдрийн наран 08:14 цагт мандаж, 17:05 цагт жаргана.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүлштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )