"Эрдэнэт" үйлдвэр уурхайчдадаа 120 мянган амны хаалт тараалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

"Эрдэнэт" үйлдвэр, ажилчдаа Ковид-19 цартахлаас хамгаалах гол хэрэгслүүд болох амныхаалт, гар ариутгах бодисоор бүрэн хангаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 120 мянган амны хаалтыг ажилчдадаа тараагаад байгаа бол үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын нөөцөд 70 мянга орчим амны хаалт байгаа аж. 

Мөн гар ариутгах болон бүх төрлийн гадаргуу халдваргүйтлийн бодисын нөөц хангалттай байгааг Гамшгаас хамгаалах штабын дарга Т.Батмөнх мэдээллээ. Ариутгал халдваргүйтлийн ажлыг гэрээт гурван компани 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж, ажилчдын автобус болон ажлын байрны ариутгалын давтамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top