ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Чөлөөт эх одтой, улаагчин үхэр өдөр, Өдрийн наран 08:20 цагт мандаж, 17:02 цагт жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх,гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахиох, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд 2 цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Сэтгэгдэл ( 0 )