Цагдаа гэж хэн бэ!?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Одоогоос арваад жилийн өмнө “Цагдаа гэж хэн бэ” гэдэг асуулт тавьж иргэдийн дунд судалгаа явуулжээ. Тэгэхэд дийлэнх нь “Хүнд суртлын хүчний байгууллага”, “Иргэддээ бус эрх мэдэлтэнд үйлчилдэг нэгэн” гэх мэтээр хариулсан гэдэг. Цагдаа нарын тухай дээрх дүгнэлт  10 гаруй жилийн дараа хэрхэн өөрчлөгдөв. Магадгүй тэр үеэс дээрдээгүй ээ. Дээрдэх нь бүү хэл бүр дордсон байж ч мэдэх. Энэ бүхнийг гэрчлэх зарим жишээг дурдья.

Хүчирхийлэгч ба цагдаа

Цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн онц ноцтой гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг энэ сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн гэнэ. Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хорооны байранд насанд хүрээгүй хоёр охиныг цагдаагийн алба хаагч Г хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Хэргийн газраас “Грантс” нэртэй вискиний шил, биологийн шингэнээр бохирлогдсон цаас зэрэг олдсон байна. Ой гутмаар энэ хэрэгт төрийн мөрдөс зүүсэн цагдаа холбогдсон нь даанч харамсалтай.

Хүний амь ба цагдаа

Цагдаа нар бүлэглэн хүний аминд хүрсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн оны 9 дүгээр сард гарчээ. Төв аймгийн Угтаалцайдам суманд тус хэрэг үйлдэгдсэн байдаг. Тухайн үед талийгаач Г-г тус сумаас цагдаагийнхан ойролцоо байдаг Атар сум руу согтуурлын зэргийг  нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргалдсан талаар хамт явсан 15 настай хүү “Цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан” хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх хэргийн шүүх хурал энэ сарын эхээр Төв аймгийн Сум дундын шүүхэд болсон ч хэрэг эцэслэн шийдэгдэлгүй, мөрдөн байцаалтад буцаагдаад байгаа юм.

Эрүүдэн шүүлт ба цагдаа

Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт  зодуулж эрүүл мэндээрээ хохирсон талаараа хэвлэлд хандаж байв. Түүнийг цагдаа нар хилс хэрэгт гүтгэж, улмаар 8-9 цагийн туршид зодсон байдаг. Үүний улмаас Б.Отгонбат хоёр ч удаа хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алджээ. Бас нэгэн жишээ,  иргэн Д.Баатархүүг хулгайн хэрэгт гүтгэгдэж, бүтэн 10 цагийн турш зодсон тухай мэдээллийг хэдэн жилийн өмнө хүргэж байлаа. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн хоёр цагдаа Д.Баатархүүг зодсоны улмаас түүний биед хүнд гэмтэл учирснаас гадна сэтгэл санааны хямралд гүн орсноо ярьж байсан юм. Энэ мэтчилэн цагдаа нарын цадиггүй авир хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг тоочоод байвал цөөнгүй бий. Уг нь цагдаа хүн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тэрхүү үүргээ биелүүлэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлэх ёстой. Гэтэл цагдаагийн нэрийг барьж бусдыг айлган доромжлох, тэр бүү хэл зодож гэмтээх, ахивал амь насанд нь хүртэл халдаж байгааг юу гэж ойлгох вэ. Цагдаа гэж ер нь хэн бэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(202.126.88.177) 2021 оны 06 сарын 17

Хүн халдашгүй байх эрхтэй. Хуулийг хэрэгжүүлдэг гэх цагдаа нар байтугай ерөнхийлөгч болон ямарч эрх дархтан нь иргэдийн биед хүрэх эрхгүй. Бусдад гэмтэл учруулж байгаа цагдаа нар гэмт хэрэгтнээс ялгаа байхгүй.

0  |  0
Энхээ(109.76.210.164) 2023 оны 11 сарын 30

За цагдаагаа ажилгүй болгоод амар зүгээр нохойд шидээд л өгч ордний доо. Тэртээ тэргүй муу нэртэй луу данстай юм чинь

0  |  3
ссс(64.119.22.123) 2022 оны 03 сарын 09

Монголын цагдаа эрх мэдэлтжнүүдийг хамгаалагч болсон нь худлаа биш шдээ

1  |  1
Mongol(66.181.161.16) 2022 оны 03 сарын 09

Hvnii muu tsagdaa hog hog

1  |  0
Zochin(66.181.161.116) 2022 оны 03 сарын 19

Ta nar odoo uwchte yumuu uneheer niitleh yum oldhoo baiga yu chawass gej archaagu nowshnuud ta nart gej helhed hun uuruu aytaihan bhad tsagdaa hezee ch chamtai orootsoldohiig husehgu tiim bolhoor hun shig amidarch sur z\n\n

2  |  0
Иргэн(64.119.25.254) 2023 оны 01 сарын 23

Замын цагдаа нар минь хотоор маш их зөрчил гарч байна.зогсоолд ганцаараа юм шиг зогсох ,урсгал хааж зогсох,эгнээ сольж хөдөлгөөн хийх,улаан гэрлээр хөдлөх, явган зорчигчийг гарцаар гаргахгүй байх гэх зэрэг зөрчил их гарч байна.иймд хөдөлгөөнт эргүүл хот дотор хийх хэрэгтэй байна.ингэвэл зөрчил буурч оссол аваарын тоо буурна даа.

1  |  0
Иргэн(192.82.73.124) 2020 оны 12 сарын 02

Ард иргэд ямар нэгэн айдасбайвал цагдаад хэлье гэдэг Учир нь цагдаа хүн ямар ч нөхцөлд аврах учраас. Гэвч сүүлийн үед цагдаа нарын хүн хайрлах хамгаалах сэтгэл дутагдалтай болсон байна. Учир нь цагдаа нар ард иргэдээ хамгаалахаас илүүтэй мөнгөтэй хүнд ямар ч аргаар хамаагүй үйлчлэх, хүч чадлаа гайхуулах, хит сүржигнэх ганц хоероороо яваа залуучуудаа, архи уусан яваа хүнийг хитэрхий их дээрэлхэж хүч сүрээ гаргадаг болсон байна. Тэд нарыг хүн , залуухан юм гэж бодохгүй дээрэлхэж юун түрүү гар хүрнэ. Хитэрхий сүржигнэж хүчээ гаргах нь их болжээ. Уг нь бид тэдэнд цалин өгч байгаа.

0  |  0
Уншигч(64.119.25.254) 2023 оны 01 сарын 01

Цагдаа гэдэг хүн хэрэгтэй юу гэвэл маш хэрэгтэй.гэхдээ ёс зүйтэй байх нь чухал.зан харьцаа бүдүүлэг,дээрэнгүй байдлаар харьцдаг бүдүүлэг цагдаа байна.цагдаа нарт харьцааны соёлын сургалт явуулаач.жирийн ард иргэдэд дээрэнгүй,дарга нарт долигонож байхаа болих хэрэгтэй.

0  |  2
Цаг(202.179.25.144) 2023 оны 10 сарын 19

Цагдаа бол төрийн механизм юм. Тэд хүн биш цагдаа. Монголд жинхэнэ хууль ёсны энэрэнгүй нинжин нандин сэтгэлтэй цагдаа байхгүй. Цагдаагүй орон бол монгол. Харин цагдаа хувцастай механизм бол байнаа байна.

3  |  0
Эрдэнэ(59.153.115.70) 2023 оны 10 сарын 19

ямар ч боловсрол мэдлэг чадваргүй хүмүүс орж болдог ганц ажил

1  |  0
Иргэн (202.126.90.116) 2023 оны 10 сарын 19

Зарим цагдаа нар ёс зүй харилцааны соёл муутай, магадгүй энэ нь тэдний боловсролтой холбоотой.

1  |  0
Unsh(192.82.78.202) 2023 оны 10 сарын 19

Yamar ard tumen bna tiim l tsagdaa bna shvv Dee sain bodotsgoo!!!!!!! Tuunees tsagdaa gej tusdaa Romboo garagaas irdeg ed bish. Oor yumgvi, gertee l baijiine.

2  |  0
Иргэн(64.119.27.121) 2023 оны 10 сарын 19

эрийн муу цагдаа гэж мэднэ

2  |  0
zochin(122.201.23.84) 2023 оны 10 сарын 19

Цагдаагийн сургууль аллбан хаагчдаа зөвхөн хууль эрх зүйн мэдлэг, бие бялдар, спортлог байдлаар шалгаруулдаг нь их буруу санагддаг. Суурь хүмүүжил, хандлага, харьцааны соёлын түвшинг бас шалгах хэрэгтэй

4  |  0
zochin(122.201.23.84) 2023 оны 12 сарын 07

Цагдаагийн сургууль аллбан хаагчдаа зөвхөн хууль эрх зүйн мэдлэг, бие бялдар, спортлог байдлаар шалгаруулдаг нь их буруу санагддаг. Суурь хүмүүжил, хандлага, харьцааны соёлын түвшинг бас шалгах хэрэгтэй

7  |  0
А(192.82.71.118) 2023 оны 10 сарын 19

Гудамжинд цагдаа нар бүр даварчихсан байна лэ дүрдээ итгээд хүн рүү хараал хэлээд л угасаа хамгийн новшийн гарууд цагдаа болдог ш дэ

2  |  4
Top