Монгол Улс ур чадварын үнэлгээгээр 63 улсаас сүүл мушгижээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2020”-д Швейцар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ. Удаах байруудад Дани, Люксембург, Исланд, Швед зэрэг Европын холбооны улсууд эрэмбэлэгдсэн бол Хойд Америкийн орнуудаас Канад, Ази тивийн орнуудаас Сингапур эхний 10-т багтжээ.

Харин өндөр хөгжилтэй АНУ 15-д, Япон 38-д эрэмбэлэгджээ. Манай хөрш орнууд болох БНХАУ 40-д, ОХУ 54-т эрэмбэлэгдсэн бол Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол Улс сүүл мушгилаа гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээллээ. 

Швейцар улсын тухайд чанартай боловсролын систем, амьдралын өндөр чанар, цалин хөлс зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

 

Тайланд нийт 63 улсыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:

 

  1. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)

 

  1. Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)

 

  1. Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.

 

Эдгээр үндсэн 3 хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг.

 

Тайлангийн үр дүнгээс харахад, 27 улс авьяас, ур чадварын эрэмбээ ахиулсан, 11 улсын эрэмбэд өөрчлөлт ороогүй бол 25 улсын эрэмбэ буурчээ.

2019 оны үр дүнтэй харьцуулахад Турк (+12), Эстони (+8), АНЭУ (+6), Перу(+5), Чили (+5), Канад (+5) зэрэг орнууд амжилтаа хамгийн ихээр ахиулсан бол Орос (-7), Казахстан (-6), Унгар (-5), Саудын Араб (-5) зэрэг орнуудын эрэмбэ хамгийн ихээр буурсан байна.

МОНГОЛ УЛСЫН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ЭРЭМБЭ

Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн, ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлаар 56-рт жагссан байна.

Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар (61-рт), хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ (63-рт), мэргэшсэн ажиллах хүчний хүртээмж (63-рт), санхүүгийн ур чадвар (62-рт) зэрэг үзүүлэлтүүдэд 60-аас хойш эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч ажилчдын сургалт (9-рт), авъяас чадварыг татах (4), шинжлэх ухааны чиглэлээр төгссөн хүмүүс (28), их сургуулийн боловсрол(63), эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин (26) зэрэг үзүүлэлтэд ахиц гарсан байна.

Хэдийгээр ерөнхий үнэлгээгээр хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн ч ерөнхий оноогоо өмнөх жилээс 13.071-ээр, үндсэн гурван бүлэг болох мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал дэд бүлгийн оноог 24.173-аар, ур чадварыг татах дэд бүлгийн оноог 8.173-аар, хөрөнгө оруулалтын хөгжил дэд бүлгийн оноог 5.396-аар тус тус ахиулсан байна.

Авьяас, ур чадварын үндсэн гурван бүлгийн оноогоор:

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.109) 2020 оны 12 сарын 01

1990 оноос хойшхи 30 жилийн хугацааны 26 жилд нь сүүлийн 8-жилд ээлж халаагүй коммунист нам монголыг бүх шатанд удирдаж байна. Үр дүн нь энэ дээ

0  |  0
Зочин(66.181.161.21) 2020 оны 12 сарын 01

Нэг удирдлага солигдмогц шахааны хүмүүс орж ирдэг. Багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч, даргын хүүхэд дарга болдог тогтолцооны үр дүн энэ. Гахай сүүлтэй, юу ч мэдэхгүй, хоосон дипломны голнууд төрийн апаратаар дүүрсэн учраас ингэж байгаа юм. Нутгаас нь ерөхийлөгч төрөөд улиран сонгогдмогц Ховдын хонь хурганууд төрийн апарат руу үерлээд ороод ирэхээр ингэж байгаа юм. Чаддаг мэддэг хүмүүс нь гудманд лааз өшиглөөд, чадал муутай амбийц ихтэйгүүд нь эрх мэдэл дээр жоом шиг шавахаар л ийм байдалд орохоор барахгүй улс орон дампуурдаг юм даа. Бид коронагаар дамжуулан дампууралтай танилцах байх.

3  |  0
Ebi(67.170.22.248) 2020 оны 12 сарын 01

Mongol gej delhiin hogiin sav nolloo.

0  |  0
Ebi(67.170.22.248) 2020 оны 12 сарын 01

Mongol gej delhiin hogiin sav nolloo.

0  |  0
унэн(67.80.29.24) 2020 оны 12 сарын 01

яагаад ч урагшилахгуй бгагаа саяын орон нутаг буцах ковидын шинжилгээнээс харчих..кккк.ОРКУУД

1  |  0
zochin(202.9.47.22) 2020 оны 12 сарын 01

MAN ikh sain udirdjee. Gadnaas meregjilten urihuu.

0  |  0
Top