ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд таатай өдөр

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Хонь

Ажил дээрээ зорьсон зүйлээ заавал хийх гэж зүтгэх, өөрийн зөв болохоо бататгах гэсэн оролдлого нь амжилттай болно. Таны анхаарал маш сайн төвлөрч, бүх талаараа ажил хэрэгч, бүтээлч хүмүүсийн эгнээнд байж чадна. Санхүүгийн байдлаа хянах, боломжоо тодорхойлж худалдан авалт хийхэд тохиромжтой байна.

Үхэр

Таны мөрөөдөл бусдын ажил хэрэгтээ нийцэх, түүнд холилдон мөрөөдлөө биелүүлэх хүсэл төрж магадгүй. Таны хувьд өмнө хийж байгаагүй зоригтой алхмаа хийнэ. Ганц бие хүмүүс олон хүнтэй уулзах, үдэшлэг, үзвэр үйлчилгээ үзэж магадгүй. Тэд шинэ хүнтэй танилцах, хосоо олж авахын тулд маш их хичээл зүтгэл гаргаж магадгүй.

Хамтатгах

Амьдралыг тань тэтгэх, орлогын тань ундарга, бүх төрлийн ажил үйлс тань бүтэмжтэй болохоос гадна таны хувьд ахиц дэвшил гарч, тушаал ахих, мөнгө санхүүгийн хувьд ч дэвшил гарах болно. Таны хамгийн зоригтойгоор, мөн сэтгэл түгшээсэн ажил тань таны зоригийг үнэлсэн мэт амжилттай болох болно. Уран бүтээлийн ажлыг ч одод ивээж байна.

Мэлхий

Худалдаа наймааны ажлын хувьд туршлагатай нэгний тавьсан саналыг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Ганцаараа бодож чадахгүй бол итгэлтэй, дотнын хүнтэйгээ сайтар ярилцаарай. Харин сохроор итгэж, харанхуй нүүдэл хийж болохгүй. Бүсгүйчүүдийн хувьд илүү хашир, хэрсүү байж ухаалаг алхам, зөв сонголт хийж чадна.

Арслан

Эрчүүд анхны харцаар дурлах бөгөөд түүнийг өөртөө татахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэж сэтгэлийн учгийг нь хөндөж чадна. Энэ нь таны амьдралыг огцом өөрчлөх тул энэ бүхэнд аль ч талаараа бэлэн байх хэрэгтэй. Ажил төрлөө бүтэмжтэй байлгахын тулд нэр нөлөө бүхий хүний тусламжийг авч, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.

Охин

Хэт өөртөө итгэлтэй байх эсвэл зориг зүрхгүй байх зэрэг нь хувь хүний хоорондын харилцаанд асуудал үүсгэж болно. Хэчнээн хүчтэй, эрч хүчтэй байсан ч түүнийгээ хэтрүүлэх хэрэггүй. Эс тэгвээс хэвшмэл, жижиг зүйлд унах магадлалтай. Таныг юу ч хийсэн алдах нь бага, амжилт олох нь их байхыг одод амлаж байна.

Жинлүүр

Бүх төрлийн харилцааг тань шүүмжлэх, анхааралтай байхгүй бол болохгүй нөхцөл байдал үүснэ. Ялангуяа шинэ танилтай хэтэрхий илэн далангүй, хэт хурдан дотносохоос зайлсхий. Магадгүй ажил хэргийн холбоо харилцаанаас халих явдал болж магадгүй. Оройд байгаль дэлхийдээ ойр байж агаарын сайханд алхахад тохиромжтой.

Хилэнц

Үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвар мөн зорилго тэмүүлэлтэй байвал таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Та өөртөө хэт их ачаалал өгсний хэрэггүй. Ачаалал их, эмх цэгцтэй байх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэхийг шаардана. Гэр бүлд таагүй уур амьсгал бүрдэх эсвэл ойрын хамаатан садангуудтай хамаатай асуудал гарч мэднэ.

Нум

Танд өөрийн бүх хүчийг, бүх авьяас билэг, ур чадвараа бүрэн дүүрэн харуулах бололцоо олгоно. Таны хувьд өөрт оногдсоноо хийж, танд итгэсэн нэгний итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал юм. Бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд хамгийн таатай байх болно. Харин ивээн тэтгэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх замд чинь хэн нэгэн саад болж магадгүй.

Матар

Боловсролын салбарынхны хувьд өндөр амжилт гаргах магадлал өндөр тул бичиж боловсруулах, шинжлэх ухааны ажилд таатай байна. Хэв маяг, орчин тойрноо хүссэн өнгө үзэмж, донж маягаар өөрчилж магадгүй ба таны гаргасан загвар хэв шинжийг олон хүмүүс магтан сайшаана. Танд ямар нэгэн хариуцлага өндөртэй ажил хийх үүрэг оногдоно.

Хумх

Өнөөдөр хэзээ хэзээнээс илүүтэй сорилт, шалгалтыг давах, аюулыг дэргэдээс нь харж чадах зориг тэвчээрийг гаргах шаардлага гарч ирнэ. Тайван, амгалан байдал нь таны буруу хийснийг залруулахад, зорилгоо биелүүлэхэд тус болно. Мэргэжлийн ажлын хувьд гаднын нөлөөг багасгах эсвэл асуудлыг дотоод гүнд нь хүрч дүгнэнэ.

Загас

Олон салбарыг хамарсан, өргөн хүрээгээр давшиж ажиллах биш сайтар бодож тунгаан төлөвлөсөн тодорхой нэг ажлаа барьж ахиулбал ашиг орлого, үр дүн нь их байх болно. Сонин содон адал явдлаар дүүрэн, гэнэтийн мэдээ мэдээллийг ч нэлээд хүлээж авна. Таны үйл ажиллагааны идэвх зүтгэлээс хамаарсан мэдээлэл, шийдвэр байж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top