"Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар Л.Энхболдыг томилохоор яригдаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сарын 12-нд хуралдаж, Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон. Тэгвэл дэд захирлын албан тушаалд УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилохоор яригдах болжээ. Гэхдээ ТУЗ одоогоор хуралдааны товыг зарлаагүй байна. 


Л.ЭНХБОЛДЫН ТОВЧ НАМТАР
 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
 

  • 1989 онд - Өмнөговь аймгийн 1-р арван жилийн сургууль
  • 1993 онд - ЗХУ, Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер
  • 1999 онд - МУИС.Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч
  • 2007 онд - Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 

  • 2002-2005 онд - “Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал
  • 2004 оноос - “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр
  • 2005-2007 онд - “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн
  • 2007 онд - “JCI Capital”-ийн ерөнхийлөгч
  • 2012 оноос - Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос - Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ
 

  • 2010 онд - Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд - Банк санхүүгийн тэргүүний ажилтан
  • 2014 онд - МЗХ-ны дээд шагнал болох “Шилдэг удирдагч”

ГАДААД ХЭЛ
 

  • Англи, Орос

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.143.219) 2020 оны 12 сарын 02

ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА АСУУДАЛ ГАРХГҮЙ Л БАЙГААСАЙ.

0  |  0
Top