Авлига авсан Сангийн сайд асанд 8 жилийн ял оноолоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Вена хотын шүүхээс Австрийн Сангийн сайд асан Карл-Хайнц Грассерд авлигын хэргээр найман жилийн ял оноожээ.

Түүнийг Сангийн сайдаар ажиллах хугацаандаа олон нийтийн өмчлөлийн 60 мянган орон сууцыг хувьчлах үйл явцад нөлөөлж, тендерт оролцогч талд мэдээлэл дамжуулж, давуу байдал олгосон,  нотлох баримт хуурамчаар үйлдэн, авлига авсан хэрэгт шүүх ял оноосон байна.

Тухайн үед хувьчлалаар зарагдсан орон сууцны нийт үнэ 961 сая евро болсон бол гурван жилийн дараа үнэлгээ нь хоёр дахин нэмэгдсэн байдаг аж. Уг хэрэгт нийт 14 хүн холбогджээ. Хэрэгт холбогдогчдыг мөнгө угаах, залилан мэхлэх, нотлох баримт хуурамчаар үйлдэх зэрэг олон зүйл анги, үндэслэлээр буруутгажээ.

Вена хотын шүүхийн мэдээлснээр уг тендерт ялсан тал Австрийн Эрх чөлөө намын Ерөнхий нарийн бичгийн дарга Вольтер Мейшбергер болон  лоббист Питер Хочеггер нарт үнийн дүнгийн  нэг хувь болох 9.6 сая еврогийн авлига өгсөн нь тогтоогджээ. Эдгээр хүмүүст мөн хорих ял оноожээ.

Уг хэрэгт оролцож авлига авсан хүмүүс мөнгөө Лихтенштейн дэх гурван банкны дансанд хуваан байршуулж байжээ.  Шүүгч Марион Хоенеккер "Шударга бизнес эрхэлдэг хүмүүст Лихтенштейнд  данс хэрэггүй" хэмээн мэдэгдсэн байна.

Грассер 2000 онд буюу 20 жилийн өмнө Австрийн түүхэн дэх хамгийн залуу Сангийн сайд болж байжээ. Сангийн сайд асан Грассер өөрийгөө гэм буруугүй гэж үзэж буй тул давж заалдах гомдол гаргана гэдгийг түүний өмгөөлөгч мэдэгдсэн гэж Reuters мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.72) 2020 оны 12 сарын 07

Гэтэл манайд шевцайрын банкинд луйварын хөрөнгөө хийсэн хэрэгтэн 2 хон жил шударга бус юмаа хэрэгтэн баярцогт гэсэн

0  |  0
daa(64.119.19.79) 2020 оны 12 сарын 06

manaid shuuh gedeg uneniig guivuulagchid avilgachid, 2 shatnii shuuh 50 huviin zuruutei shiidver gargaj baigaag yu gej uzeh ve ene novshnuudiig shuuh shuugchdiig gadnaas hulsuur oruulj irj ajilluulah shuugchdiig beldehed tusluulah hereg bn urd hurshuus,hoid solongosoos uur hanaas yum guihad zugeer l tuslamj uzuulna ingej umhii samhaigaas n salgamaar bn

0  |  0
Үнэн(202.9.46.193) 2020 оны 12 сарын 06

С.Баярын АНУ-д байгаа 7 хаус бол нэг нь 3.6 сая доллар буюу нийтдээ 18 сая увро гэсэн үг . Австрид түүнээс хоёр дахин бага авилга авсан хүн 8 жилийнэ ял авч байхад манайд 16 жилитйн ял авах бус 2.5 жилийн ял авч байна. Тэгээд удахгүй 100 жилээр суллана гэж байгаа. Монголд шүүх ингэж л ажиллаж байна.

0  |  0
иргэн(202.179.27.138) 2020 оны 12 сарын 06

гэтэл манай хэдхээн Жилийн Ял өгчихөөд буцаагаад хасаж зармын Торгоод явуулж байдаг Авилгын Гэмт хэргийг улам Өөгшүүлж байгаа Хууль Шүүхтэй Улс шүү дээ

0  |  0
Зочин (122.201.21.20) 2020 оны 12 сарын 06

Гэтэл манайд баялгаа унэгуйдуулж баяжигчидад ....\n

0  |  0
zzzzzochin(122.201.24.154) 2020 оны 12 сарын 06

MANAYD BOL TOLGOYG NI ILJ YALYG NI BUURUULAAD L , OYUNY CHADAWKHIIN MUN CH IKH YALGAA BAYGAA YUM SHUU

0  |  0
Top