Бизнес эрхлэгчид дахиад л засаглалд муу дүн тавилаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө бизнес эрхлэх орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий таван үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр дүгнэхэд, 2.91 буюу дунд гэж үнэлсэн талаар “Монголын бизнесийн орчин 2020” тайланд дурджээ.

Судлаачдын зүгээс энэ нь 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад бага боловч сайжирсан үзүүлэлт гэж үзсэн байна. Олон улсын байгууллагуудын дүн шинжилгээгээр сүүлийн хэдэн жил огцом муудах болсон Монголын бизнесийн орчин энэ удаад чухам ямар шалтгааны улмаас сайжирсан гэж дүгнэгдэв.

Юуны өмнө судлаачдын зүгээс олон улсын түвшинд бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар зэрэг бизнесийн орчинтой холбоотой судалгаануудыг явуулдаг эдгээр нь улс орнуудын нийтлэг шаардлагад тулгуурласан байдаг. Тиймээс Монгол Улсын онцлогт тулгуурласан судалгааг гурван жил тутам явуулах болсон гэдгийг онцолсон. Улмаар бизнес эрхлэгчдээр үйл ажиллагаа явуулахад нь тулгардаг асуудлуудыг 1-5 оноогоор үнэлүүлжээ. Нийт үнэлгээгээр эдийн засаг, засаглал хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлгээ авсан байна. Эдийн засгийн орчинг хүний нөөц-ажиллах хүч, татварын орчин, санхүүгийн зах зээл гэсэн гурван дэд үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлогч 33 нарийвчилсан үзүүлэлтүүдээр тодорхойлж үзэхэд дэд үзүүлэлтүүдээс татварын орчин, санхүүгийн зах зээл муу дүн авчээ. Гэхдээ эдийн засгийн орчны нийт үзүүлэлт 2017 оны бизнесийн орчны судалгааны дүнтэй харьцуулж харвал өссөн байна.

Тэгвэл засаглал, хууль эрх зүйн орчинг Засгийн газрын институцийн тогтолцоо уялдаа холбоо, Засгийн газрын үйл ажиллагаа, Бизнесийн эрх зүйн орчин гэсэн гурван дэд үзүүлэлт тодорхойлоход бүгд муу гарсан аж. Тэр дундаа бизнес эрхлэгчид засаглалд 2.66 гэсэн хамгийн муу үнэлгээ өгсөн байгаа юм. Харин дэд бүтэц, технологи, бизнесийн дотоод, нийгэм соёлын орчин зэрэг үндсэн үзүүлэлтдүүд өндөр үнэлгээ авчээ.
 


Ерөнхийдөө Монголд бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судалж үзэхэд компаниуд санхүүжүүлтийн эх үүсвэр олоход төвөгтэй, эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авахад хүндрэлтэй, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь бизнес эрхлэхэд саад учруулж байна гэж үзсэн байгаа юм. Харин татварын орчин, шинэ бизнесээ болон өмч хөрөнгөө бүртгүүлэх үйл явц, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах байдал дундаж түвшинд гэсэн байна. Ялангуяа шинээр бизнес эхлүүлэхэд хөрөнгө, санхүүжилт дутагдалтай, бизнес эрхлэхийн тулд авдаг техникийн нөхцөл, зөвшөөрлийн олдоц төвөгтэй, хүнд сурталтай гэжээ.

Иймд гарааны бизнесийг дэмжсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, шинэ бизнесийг санхүүжүүлэх боломжийг нээх, төрийн байгууллагын олон шат дамжлага, хүнд суртал, авлига, зардал, цаг хугацааг багасгахын тулд төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх шаардлага өндөр байгаа нь уг судалгааны үр дүнгээр гарсан байна. Мөн судалгаанд оролцогчид чадвартай мэргэжлийн ажилчид, гадаад худалдааны менежер, дээд түвшний удирдах ажилтан, инженер техникийн ажилтан, мэдээллийн технологийн мэргэжилтэн олдоц хангалтгүй, хомсдолтой гэж үзжээ. Үүнээс гадна бизнесийн өрсөлдөөний төлөвийг судалж үзэхэд дийлэнх буюу 64 хувь нь бизнесийн гол өрсөлдөгчөө дотоодын аж ахуйн нэгжүүд гэсэн бол 21 хувь нь импортын хятад бараа, 11 хувь нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гэж үзсэн байна. Хэдийгээр монголчуудын өөрсдөө хийсэн судалгаагаар бизнесийн орчин ийнхүү бага зэрэг сайжирсан ч Дэлхийн банкнаас жил тутам гаргадаг “Doing business” тайлангаар сүүлийн хоёр жилд 20 орчим байр ухраад байгаа. Монгол “Doing Business 2019” тайланд 190 орноос 74-т жагсаж, 2018 оныхоос 12 байр ухарсан байдаг.

Тэгвэл “Doing Business 2020”-д манай улс өнгөрсөн оныхоос долоон шат ухарч 190 орноос 81 дүгээрт жагссан талаар өгүүлсэн. Дэлхийн банк бизнес эрхлэх орчныг дүгнэхдээ компанийн бүртгэл, барилгын зөвшөөрөл авах, эрчим хүчний хангамжийн системд холбогдох, өмч бүртгэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар, олон улсын худалдаа, гэрээний биелэлтийг хангах, дампуурал хүлээн зөвшөөрөх зэрэг 10 үзүүлэлтийг шалгуур болгодог аж. Монгол улсын хувьд эрчим хүчний 152 дугаарт, дампуурал шийдвэрлэлтээр 150 дугаарт, хил дамнасан худалдаагаар 143 дугаарт байгаа бол бизнес шинээр эхлэх үзүүлэлтээр 100 дугаарт жагсаж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цаг хугацааны асууда(64.119.26.3) 2020 оны 12 сарын 08

Өнөөдөр МАН-ын үе үеийн гэнэскээр ажиллаж байсан Хүрэлсүх,Сарангэрэл нар авилгын сүлжээгээг цэцэглүүлсэн үү гэхээ таслан зогсоох тухайд чигчий хуруугаач хөдөлгөөгүй нь үнэн баримт. Албан тушаал эрх мэдэлд яарахдаа 60 тэрбум гэж сүржигнээд ганц хүнд тохоон харлаалсан ч энэ явуургүй үйлдэл нь цаг хугацааны шалгуураар яахын ч аргагүй үе үеийн генескийн нүүрэнд шахсан идээ нь будаад эхлэв

0  |  0
Бүтээсэн үрээ нүүрэн(64.119.26.3) 2020 оны 12 сарын 08

Одоо нэг их ухаан орсон мэт авирлж л байна. Ингэхгүй гээд ч яах билээ. Гээндэ ч гоондооч асуудал байна.Хамгийг зохицуулагч МАН-д янз бүрийн бугшсан тааруухан асуудалын үүссэн сүлжээ 60 тэрбум гэгчээс өмнө Хүрэлсүхийг МАН-ын генеск байх үеэс эхтэй Бадамжунайгаар хийлгүүлж цааш нь Сарангэрэл төгөлдөржүүлэн үргэллүүлсэн үнэн бодит баримт мөн.Энэ мэтээр МАН үе үеийн генескүүдээр дамжсаар Амарбаясаглагийн өнгөнд албан тушаал эрх мэдэлд донтсон хэсэг нөхөд буглуулсан эдээ бээрээ М,Энхболдод тохож харлуулсан ч цэцэглүүлсэн үндэс нь Хүрэлсүхээс эхлээд Амарбаясаглангаас холдох учиргүй ээ

0  |  0
Зочин (122.201.21.20) 2020 оны 12 сарын 08

Евчнеер далимдуулж улс тёр хийгчид хэн болох нь харагдаж байна даа хэний ч засаглалын уед ийм хэцуу уе ирж байгаагуй дээ еглее хямдрууллаа арга хэмжээнууд авч л байна

0  |  0
иргэн (202.179.27.138) 2020 оны 12 сарын 08

манай ЭЗ-чид гээд байгаа Нөхдүүд Яагаад энэ Цар тахалын үед ингэж Сүржигэннд байгаа ер ойлгохгүй юм угаасаа л манай ЭЗ- Гадэы зээл тусламжин дээр тогтсон Дампуурсан ЭЗ-тай Улс гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ энэ цаг үед ЭЗ*-чидыг ААН-үүдыг ажилд оруулаад ЭЗ-ыг Сэргээж сүйд болох нь юу л бол Урд нь чадаагүй байж шүү дээ

0  |  0
иргэн(66.181.161.27) 2020 оны 12 сарын 08

МАН-н дарга сонгуулиар яаж улаан амлаж ард түмнй төлөө гэж байлаа ХУРАНДАА ХҮРЛЭЭ ХУУРНАА ХУУРНА гэж ЦОГОО ГУАЙН ХЭЛСЭН ҮГ ҮНЭН БАЙЛАА

1  |  0
Бол(202.179.25.144) 2020 оны 12 сарын 08

Боль доо коммунистууд аа одоо больцгоо зайлцгаа улс орон хэцүүдлээ зайлаа зайл.

0  |  0
Top