“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар болж, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хөл хориотой байгаатай холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
Улсын болон орон нутгийн онцгой комиссын шийдвэр, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй уялдуулан нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад:
- Голомтын бүсээс ирсэн хүмүүсийн 14 хоногийн хугацаа дуусахад шинжилгээнд хамруулан ажилд оруулах,
- Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан ч Үйлдвэрийн удирдлагын шийдвэр гарах хүртэл ажилд оруулахгүй байх,
- Улаанбаатар болон голомттой бүс нутгаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд ирж буй иргэн байвал тухайн ажилтанг 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах,
- Эрдэнэт үйлдвэрийн ажилтны гэр бүлд Улаанбаатар болон голомттой бүс нутгаас ирж буй иргэдийн судалгаа гарган ажиллахыг тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 0 )