Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех Индукцийн аргаар халааж цувих хос шугам үйлдвэрлэлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Тус цех оны эхнээс 11 мянга 200 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ. Мөн цехийн барилгын их засварын ажил хийгдэж байна. “Манай хамт олон  шинэ техник технологи нэвтрүүлсэн, түүнийгээ эзэмшиж суралцсан, цех өнгө үзэмжээ сайжруулсан их бүтээн байгуулалттайгаар ирэх оноо угтаж байна. 2021 оноос бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж 120, 125мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд багтаан гаргаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулна.

Цаашид Үйлдвэрийн газрынхаа ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангаж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэж ГБЦ-ийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top