Ж.Сүхбаатар гишүүн Авлигатай тэмцэх бүлгэм байгуулж шоудаад байна уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Ардын нам дотроо хаа очиж овоо шударга хүний нэг гэдэг. Хуульч мэргэжилдээ нэлээд үнэнч ханддаг нь ч анзаарагддаг. Тэрээр Ардчилсан намын Х.Тэмүүжин гишүүнтэй хамтраад УИХ-ын гишүүдийн дунд Авлигатай тэмцэх бүлгэм байгуулснаа зарлаад бараг жил гаруй хугацаа өнгөрчээ. Саяхан бас л ийм бүлгэм байгуулсанаа хэвлэлээр мэдээлэв. Түүний байгуулалцсан гэх энэ бүлгэм ийнхүү зарлалын билэгдэл төдий зүйл юм болов уу хэмээн гайхах хүн цөөнгүй. Уг нь нэгэнт бүлгэм байгуулсан бол ядаж УИХ-ын гишүүдийг авлигын эсрэг үзэл санаагаар хүмүүжүүлээд өгвөл бас ч гэж нэг ажил хийсэнд тооцогдох байх. Гэвч Ж.Сүхбаатар гишүүн Ардын намынхаа  нөхдөөсөө авлигад өртөөд байгааг нь сонссон ч сонсоогүй мэт явна. Хажууханд нь Дондог, Сайхансамбуу гээд нэлээд хэдэн хүний авлигын хэрэг цухалзаад байгаа. Харин авлигатай тэмцэх бүлгэм нь дуугүй суусаар байна. Мөн иргэд, төр засаг, хувийн хэвшлийн байгууллагад ч Ж.Сүхбаатарын энэхүү авлигатай тэмцэх бүлгэм дуу хоолойгоо хүргэж чадаагүй байгаа ажээ. Ийм нэр хэмээсэн байгууллага байснаас байхгүй нь ч дээр биз. Ж.Сүхбаатар гишүүн “Авлигатай тэмцэх бүлгэм” гэсэн зарлал түгээх гэж ийм бүлгэм байгуулаагүй л байлтай. Юу хийх, яаж ажиллах нь одоо болтол тодорхойгүй энэ байгууллагыг зарим нь нэр хүндээ өсгөх гэсэн шоуны хэлбэр хэмээн нэрлэсэн нь бас үнэний ортой болов уу. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top