10-аад төрлийн нарийн ногоо, гүзээлзгэнэ нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ” амралтын баазын хүлэмжийн хэсэг нь хүлэмжийн конторын барилгын дотоод засварын ажлыг өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэж байна.

Барилга засварын цехээс барилгын материалаа авч, Ковид-19 вирусний тархалт хорио цээрийн дэглэмийн үеэр үйл ажиллагаа нь зогссон 8 ажилтныг шилжүүлэн ажиллуулснаар засварын ажлаа гүйцэтгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ тус хамт олон хүлэмжинд импорт орлох хүнсний ногоо болон жимс жимсгэнийг услах, хог ургамал түүх, хөрс сийрүүлэх зэрэг өдөр тутмын арчилгаа болон агротехнологийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна намрын хураасан төмс, лууван зэргийг сортлон ялгаж Москва-Петушка ресторон, халуун хоолны хэсгүүдэд нийлүүлж байна. Үүний үр дүнд удахгүй хүлэмжээс бууцай, яншуй, салат, ю-цай зэрэг 10-аад төрлийн нарийн ногоо, гүзээлзгэнэ зэргийг хэрэглэгчдэд нийлүүлэх болно.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэл(202.179.25.144) 2020 оны 12 сарын 17

Сэлэнгээс хичнээн амттай байлаа ч хүнсний ямар ч бүтээгдэхүүн авч хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл аюултай цар тахлын голомт.

0  |  1
Зочиг(202.9.46.212) 2020 оны 12 сарын 16

Мундаг байнаа.Tanai hamt olond amjilt husey

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 12 сарын 15

xodloj baij l am xodolno shuu dee tuunees xalamjaar xol yavkhgyi usreed 1-2 sar

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 12 сарын 15

xodloj baij l am xodolno shuu dee tuunees xalamjaar xol yavkhgyi usreed 1-2 sar

0  |  0
Зочин (66.181.177.175) 2020 оны 12 сарын 15

Very good good like \n

0  |  0
Top