Цахилгааны үнэгүй хэрэглээнд ТААЗ ТОГТООХ ЖУРАМ баталлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Хөнгөлөлтийн хугацаанд тухайн хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.12.16) болж, хуралдаанаар айлын өрхийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцлээ.  

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө.

Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна.

Жишээлбэл, өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ арванхоёрдугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.  

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан, дулаан, усны хэрэглээг тодорхой хугацаанд төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зохицуулж өгсөн. Хөнгөлөлтийн хугацаанд тухайн хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна" гэв. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I(122.201.31.229) 2020 оны 12 сарын 16

Zuv shuknuud tuluusu tuluh yostoi\n

0  |  0
М(202.21.107.83) 2020 оны 12 сарын 16

Тааз гээч ээ

0  |  0
Гоо(202.55.188.97) 2020 оны 12 сарын 16

Зөв зөв...ямар арчаагүй хувиа хичээсэн сүгнүүд хорвоод тоос хөдөлгөж явдаг нь хэд хоногт харууллаа шд...илүү гарсан төлбөрийг нь бүр хэд дахин нэм тэгвэл наад өлөн баагийнууд горойгоод хэмнээд сурна....ийм болохоороо л үргэлж ядуу дор амьдардаг хогнууд юм шүү дээ.

1  |  0
Д.Норов.(202.9.46.41) 2020 оны 12 сарын 16

Өмнөх хэрэглээгээр нь цахилгааны хэрэглээг тэглэх нь маш буруу , ИХ ХЭРЭГЛЭДЭГ ӨРХҮҮДИЙГ дэмжиж , тэдэнд ИЛҮҮ их хөнгөлөлт үзүүлэх ёсгүй. НИЙТ өрхийн дундаж хэрэглээгээр тооцон ижил хэмжээгээр ТЭГЛЭХ нь шударга. Жишээ нь өрх бүрт 80квт-цаг цахилгааны хэрэглээг тэглэнэ г.м ...

1  |  0
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 16

Маш зев ЗГ нь иргэдэдээ итгэдэг тооцоо гаргасан байхад арай ч дэндуу хумуус байх юм ингэхээр хязгаарлалт зерчлийн хууль гэдэг юм байх шаардлагатай нь юм бухэн дээр харагдаж байна

4  |  0
Зочин(66.181.191.131) 2020 оны 12 сарын 16

Ёстой зөв шийдвэр гаргалаа. Анхнаасаа ингэж хязгаар тогтоох байсан юм. Одоо ам амандаа шуугиад эхлэнээ. Тоох хэрэггүй. Монголчуудад үнэгүй юм битгий өгч бай бүр даварна шүү. Халамжаар амьдарсаар сурчихсан улс. Ажил хийх сонирхолгүй улс.

4  |  0
Зочин(64.119.25.251) 2020 оны 12 сарын 16

Маш зөв. Санал бүрэн нэгдэж байна.

4  |  0
Иргэн(66.181.176.160) 2020 оны 12 сарын 16

Зөв зөв. Иргэд шүүмжлэх хэрэггүй. Бидний байгаа царай энэ.

4  |  0
Х(66.181.183.190) 2020 оны 12 сарын 16

ЭРГЭЖ БУЦНА ГЭДЭГ СИНЬ СӨНАХИЫН ШИНЖ

1  |  2
Top