Хөгжлийн банкны зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг цахимаар авна

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын  Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Таны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн бол Хөгжлийн банк зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг info_dbm@dbm.mn хаягаар хүлээн авч байна.


Зээлийн хүсэлт хойшлуулахтай холбоотой асуудлаар 70130513 дугаарын утсаар холбогдож  шаардлагатай мэдээллийг авна уу.

САНАМЖ
 

  • Цахим шууданг ирүүлэхдээ Компанийн нөхцөл өөрчлөх хүсэлт бүхий  албан бичгийг хавсаргах;
     
  • Банкнаас хүргүүлэх “ НЭМЭЛТ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ, ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ ӨӨРЧЛӨХ ХҮСЭЛТЭД ЗЭЭЛДЭГЧЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ АСУУЛГА”ыг бөглөж ирүүлэх;
     
  • Нөхцөл өөрчлөх хүсэлтэд зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргийн хэрэгжилт шүүх хяналтын байгууллагад шилжин шийдвэрлэгдэж байгаа, чанаргүй зээлийн ангилал бүхий зээлүүд хамаарахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top