Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжруулах аяны дүн гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

"Эрдэнэт" үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн дунд “Ажлын байрны дасгал хийж занших”, “ХАБ ба үйлдвэрлэлийн гоо зүй” сэдэвт хоёр төрлийн аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж, дүгнэлээ. 

Ажлын байранд дасгал хийж хэвшсэн шилдгүүдээр Автотээврийн цех, Дулааны цахилгаан станц, Аж ахуй үйлчилгээний цехүүд тодорсон бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал ба үйлдвэрлэлийн гоо зүй” аянд Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех тэргүүлэв. Тус цехийн хувьд  рентген шуурхай шинжилгээний лабораторийн агааржуулалт, орчны гэрэлтүүлгээ сайжруулсан нь аяны шалгуур үзүүлэлтийг хангах үндэс болсон байна.

Харин Ган бөөрөнцгийн цехийнхэн ажлын байранд дуу чимээ багасгаж, ажиллах орчны нөхцлөө сайжруулсан тул удаах байр, Чанар хяналтын хэлтэс нь Химийн төв лабораторийн химийн бодисын ууршилтыг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бууруулснаар гуравдугаар байранд тус тус шалгарлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top