ОХУ-ын Ерөнхийлөгч Путин уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр оны төгсгөлд хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийнэ.

Тэрбээр Ново-Огарево дахь ордоноосоо видео хэлбэрээр сэтгүүлч нартай уулзах аж. Путин сэтгүүлч нарыг цуглуулан уулзаж, ард түмнийхээ асуултад хариулдаг жил бүрийн хэвлэлийн хурал энэ жил цар тахлын улмаас шинэ хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм.

Путин өөрөөс нь асуулт асуусан бүх хүнийг харж, сонсож, уулзалтыг тусгай вэбсайт болон гар утасны программаар үзэж болно.

Энэ жил оросууд Ерөнхийлөгчөөсөө асуултаа текст хэлбэрээр төдийгүй видео бичлэгээр асууж болох аж.

Хэвлэлийн хурал дуустал иргэдээс, сэтгүүлчдээс асуулт хүлээж авсаар байх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top