Ардчилсан нам X их хурлаараа ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ батална

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд цахимаар зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын Х их хурал ажил хэрэгч, ил тод, нээлттэйгээр үргэлжилж байна.

21 аймаг, 9 дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцож байгаа нь Монголд анх удаа болж буйгаараа онцлог юм.

Х их хурал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны улс төрийн илтгэл, хурлын тэргүүлэгч О.Амартүвшингийн “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг сонслоо.

Үүний дараагаар Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ.

Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг асуулт асуух, санал хэлэх, санал хураах гэсэн  3 хэсгээс бүрдэж байна. Хурлын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авах хэсэг дуусч, яг одоо саналаа хэлж байна. Үүний дараагаар намын үндсэн дүрэмд оруулж буй өөрчлөлт тус бүрд санал хураалт явуулснаар өнөөдрийн хурал өндөрлөх юм.

Цар тахлын үед мөрдөх халдвар хамгааллыг ягштал баримтлан явуулж буй Ардчилсан намын цахим их хурал амжилттай үргэлжилж байна.   
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а баимурат (103.242.44.80) 2020 оны 12 сарын 18

жириин гишүүн санал хэлэх эрх чөлөө баигаа биз \n

0  |  0
а баимурат (103.242.44.80) 2020 оны 12 сарын 18

намын дүрэм гэж юу вэ ил тод зарлажээ\n

0  |  0
А Баимурат(103.242.44.80) 2020 оны 12 сарын 18

ард түмнии үг хэлэг эрх чөлөө баин уу\n

0  |  0
Top