"Эрдэнэт" үйлдвэр жил бүр нийт ажиллагсад, ахмадууд болон Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг.
Энэ жилийн үзлэг өнгөрсөн долоодугаар сараас эхэлж, өнөөдрийн байдлаар 5580 ажилтан хамрагдаад байна. Ажилтнууд энэ удаа 16 төрлийн багц үзлэгээс сонголтоо хийж, нэг өдөрт 50 хүнд үйлчлэх ачаалал тогтоосны дагуу “Медипас” эмнэлэгт оношлуулж байна. Багцаа сонгохдоо өмнөх жилүүдийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу сонгох нь үр дүнтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Түүнчлэн үзлэг оношилгоонд хамрагдсаны дараа “Медипас” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт оношны дагуу дахин үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авч байгаагаараа онцлогтой юм. Эрүүл мэндийн үзлэг оношлогоо “Ковид-19” цар тахлын үед хөл хорио тогтоосонтой холбогдуулан хэсэг хугацаанд завсарласан ч сүүлийн өдрүүдэд хэвийн үргэлжилж буйг “Медипас” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг он дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )