Д.Тогтохсүрэн: Шударга ёсыг тогтооход Шүүхийн тухай хууль чухал ач холбогдолтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.12.21/ хуралдаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 

Тэрбээр ""Өнөөдрийн бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ анхаарал татсан чухал хууль. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Сар орчим ажилласан, нэлээн том өөрчлөлт хийхээр хүлээгдэж байна. Маргааш байнгын хороогоор хэлэлцэнэ. Өмнө нь намын бүлгээр гол гол саналыг ярьж, шийдвэр гаргалаа. Бид 2021 оны сонгуульд нэг том амлалт авсан. Хариуцлага, шударга ёс тогтоох. Үүний тулд энэ хууль маш чухал. Бид намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталж, гаргах ёстой" гэв. 

Түүнчлэн "Засгийн газар, салбараас хийх томоохон ажилтай танилцаж байгаа. Өнөөдөр 2020-2024 онд байгаль орчны салбарт хийх ажлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд саналаа хэллээ. Бид салбар салбарын мэдээллийг солилцох, чиглэл өгөх чиглэлээр ажиллаж байна" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.128) 2020 оны 12 сарын 22

шударга ёс ярьдаг ман ерөнхийлөгчийн сонгуульд шударга бус, ёс зүйгүй соёлын сайд чулуунаасаа болж унана шүү гэдгийг сонгогчид ! сануулж бна. !!!

0  |  0
Top