“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны 12 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ дүгнэлээ. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөө 107.5 хувиар, хөрс хуулалт 110.2 хувиар тус тус давж биелэв. Ил уурхайнхан 2021.6 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 105.2 хувиар, Баяжуулагчид 1817.2 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.6 хувиар биелүүлсэн байна.
Сарын эхний 20 хоногт хүдэр дэх зэсийн агуулга 0.450 хувь, молибдений агуулга 0.0243 хувьтай буюу төлөвлөгөө 98.3-179.2 хувийн үзүүлэлттэй гарчээ. Зэсийн металл авалт 101 хувиар, молибдений металл авалт 112.1 хувиар биелж, баяжмал дахь зэс 7179 тонн, молибден 240 тонн буюу төөвлөгөөний биелэлт 102.8-207.9 хувьд хүрсэн байна. Эрдэнэт үйлдвэрийнхэн сарын эхний 20 хоногт хуурай жингээр 37261 тонн зэсийн баяжмал, 599.1 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.5 хувь, молибдений баяжмалын чанар 104.3 хувиар биеллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл ( 0 )