Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой тун ноцтой мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дэлгэв.



Энэхүү нийтлэлээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор бүст  байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани байгуулсан. Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар нотлогдоод байна. Анх энэ компанийг Х.Баттулга сая ам долларын хөрөнгөтэйгээр байгуулж, өөрөө УИХ-ын гишүүн байхдаа  гарын үсэг зурдаг захирлаар ажиллаж байсан.



Дараа нь охин Б.Намуунаагийнхаа нэр дээр шилжүүлсэн нь тодорхой болов. Тэр ч бүү хэл Х.Баттулгын Сингапурт Сентоза арал дээр хэдэн олон арван сая долларын үнэтэй вилла, төрсөн дүү Х.Баттуулынх нь эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгийн нэр дээр 2.299 тэрбум төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн талбайтай, гурван давхар тансаг амины орон сууцыг АНУ-ын Вашингтон хотын Даллис нисэх онгоцны буудлаас холгүй газар худалдан авсан. Х.Баттулга “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотод бас л хэдэн гар дамжуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авч АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс бас гарч ирлээ. Өөрөөхэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг төрөөсөө баян, хуулиасаа дээгүүр эрх мэдэлтэн бий болсныг дээрх баримтууд гэрчилж байна. Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хөрөнгө мөнгийг хэрхэн цуглуулснаа тайлбарлах ёстой.



Мөн орлогоо зугатаж, татвараас нуугддаг оффшор дансаа хааж, хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх учиртай. Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Гэвч Х.Баттулга өөрийнхөө нуусан хөрөнгийг далдалж, өнгөрсөн дөрвөн жил “Офшшор бүст байгаа хөрөнгийг оруулж ирнэ гэж худлаа шоудав. Х.Баттулга сайн жүжиглэж байна. Тэрээр оффорт нуусан хөрөнгөө ил гарахаас айж бүхэл бүтэн дөрвөн жил ард түмнийхээ толгойг худал амлалт, хөөсөрсөн мэдээллээр угаав.

Баримт сөхөж үзье.

  1. Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүтээ “Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно” гэж гэрээнд гарын үсэг зурав.
  2.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна гэх сүржин үгтэй уриалга гаргав.
  3. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлт гаргав.
  4. УИХ-ын чуулганы нээлт бүр дээр “Оффшор бүсээс мөнгө татаж ирнэ” хэмээн үг хэлэв.
  5. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ гэдэг мэдээллийг байнга цацаж эхлэв.

Гэвч оффшорчдын хөрөнгө байгаа газраа Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь хөрөнгө бүр баталгаатай газар байршиж, улам бүр өссөөр л байна. Шударга ёс ярьж, хууль дээдлэхийг уриалдаг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс одоо хүсэх ганц л зүйл үлдэв. Covid19 цар тахалд нэрвэгдсэн улс орон чинь хүнд байна. Эдийн засаг чинь элгээрээ мөлхөж, ядарсан ард түмний чинь амьдрал уруудаж доройтоод байна. Та бусад баячуудын хөрөнгийг оффшор бүсээс татаж авчирч чадсангүй. Одоо өөрийнхөө оффшор дансанд байгаа мөнгийг авчирч, хүнд цаг үед улс орондоо гавьяа байгуулахыг уриалж, бас шаардаж байна. Монгол ялна гэж та уриалсан. Одоо ялсан Монгол ямар хүн байсныг ард түмэн чинь харахыг хүсч байна.

Эх сурвалж: shudarga.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад(202.9.46.73) 2025 оны 03 сарын 13

баттулгад оффшорт нуусан мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгье

2  |  0
bor(202.126.90.25) 2025 оны 03 сарын 13

ene jenkood manai ah dvv ger bvl niit 200 garui hvn sanalaa ugsun odo tar n tanigdaj zvgeer ng luiwarchin baisan bn , odo bid jenkood uguhgvi gej niit 200 garui hamaatnuud mani yarij baiga

1  |  0
Зочин (66.181.180.141) 2025 оны 03 сарын 13

Жирийн нэг бизнес эрхэлдэг хүн ийм зүйл хийсэн бол дор нь арга хэмжээ авах байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ийм асццдалд холбогдох бол байж болшгүй зүйл. Манай хуулиар ч, олон улсын жишигээр ч. Уг өөрөө шууд огцрох ёстой, ингэж чадахгүй нь ойлгомжтой. Иймд УИХ ажлын хэсэг байгуулж энэ ноцтой асуудлыг шалгаад ард түмэнд мэдээл!

1  |  0
Монгол(66.181.161.113) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчөөрөө оролдож элдвээр гоочлохоо болих хэрэгтэй.

1  |  1
Дорж(139.5.216.10) 2025 оны 03 сарын 13

хуулиа дагавал энэ нөхөр огцрох ёстой юм байна.шударга байлдаа.яагаад нэг боловёролгүй нөхөр ерөнхийлөгч болчихоод бөөн өшөө хонзон хагаралдуулаад бусдыг муухай харагдуулж өөрийн хулгайг дарах гэж их үзэж байна.

3  |  0
Дорж(64.119.25.138) 2025 оны 03 сарын 13

Одоо болиоч өвчин зовлонтой байхад боличих яасан ч муухай юм ингэж байвал санаа нь амардаг хүиүүс юм уу одоо л болиж үз өнгөлөг өадтөй зүйл бичвэл яасан юм бэ

1  |  2
Дорж(64.119.25.138) 2025 оны 03 сарын 13

Одоо болиоч өвчин зовлонтой байхад боличих яасан ч муухай юм ингэж байвал санаа нь амардаг хүиүүс юм уу одоо л болиж үз өнгөлөг өадтөй зүйл бичвэл яасан юм бэ

1  |  2
Зочин(203.91.115.49) 2025 оны 03 сарын 13

Офшшорт мөнгө нь байгаа л биз Тэгээд яахий Ярьж бичнэ үү гэхээс яаж ч чадахгүй ш дээ

1  |  2
Зочин(103.212.118.220) 2025 оны 03 сарын 13

Щевцарт байдаг Баттуулын гэр гэж хаус нь бас л хувийн байшин нь юм гэсэн ш дээ женевийн төвд бхйдаг

2  |  0
Zz(94.11.16.22) 2025 оны 03 сарын 13

BATTULGA DAHIN SONGOGDOH VII GEJ UHTEL AITSGAAJ BN DAA HUULIA H7RTEL OORCHILJ BGAD DAHIN SONGUULID OROH ERHGUI BOLGOJ UZEJ BN .

1  |  1
Би(66.181.161.13) 2025 оны 03 сарын 13

Одоо гарч ирээд л СӨӨНГӨ лаларын хоолойгоор юу гэж худлаа шаах бол.Жанхуу л бол жанхуу

4  |  0
daag(66.181.177.124) 2025 оны 03 сарын 13

100 dollariin ashig ch baisan ulairch hiihiig oroldono hulduu tolgoi,bolovsrol nimgen odoo boltol hariu ug duugarch chadahgui n uneniig ilchilj bn.elbegdorjid hulgaich luivarchingaaraa duuduulaad l ungursun iim gulguruudees salah tsag irne.mun su batbold gej neg ijil nuhur bn tegeed tsaash n urgeljleh n luivarchid hezee ch shorond orohgui n bololtoi ard tumneer mun daajignaj bn daa neg l udur gamshig irne harj l baigaarai

2  |  0
zochin(64.119.18.3) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч бол улс орны өрхийн тэргүүн энэ хүний нэр төр үйл ажиллагаанаас монгол улсын олон улсад эзлэх байр суурь ихээхэн хамаарна. Хамаг юмаа хуу хамж идчихээд өлөн царайлаад байхгүйн тулд хэрэгтэй үед нь хэрэглэнэ гээд нөөцөлсөн байлгүй дээ. Тэр нь ч зөв байх. Одоо тэр эрсдэлтэй хэцүү үе нь ирлээ яаж зарцуулахаа тэргүүн маань мэдэх байлгүй дээ тэвчээртэй хүлээцгээе

4  |  2
хүрэл(192.82.72.194) 2025 оны 03 сарын 13

САЙХАН БАЙНА.

2  |  0
Ерөнхийлөгчид(66.181.188.190) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчөө оффшорт байгаа мөнгөө авчираад иргэддээ тараачихаа

4  |  0
Irgen(220.240.63.121) 2025 оны 03 сарын 13

Ene huuliig haanaas sain tailbartaigaar unshij boloh ve? Gadaadad danstai olon hun baidag shuudee. Bolohgui yumuu?

1  |  0
Ганаа(202.126.88.194) 2025 оны 03 сарын 13

МАНАН НҮҮРСЫ намын шоу эхэллээ дээ. Дуусах болоогүй өөр хувилбар зохионоо.

2  |  0
Тк(103.212.116.238) 2025 оны 03 сарын 13

Сонгууль эхлэх болчихсон юм уу

2  |  0
ЗЧИН(103.10.22.137) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн сонгууль хаа ч байсан юм , Арай л эрт эхэлж бн даа,\n

3  |  1
зочин (202.9.46.60) 2025 оны 03 сарын 13

энэ амьтныг огцруулах хэрэгтэй юм биш үү. ийм амьтан төрийн толгойд сууж байхад монгол яаж өөдлөхөв дээ.

5  |  1
монгол(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Баттулга өрх бүрт нэг сая төгрөг өг гэж засгийн газрыг шахаад байсан одоо өөрийнхөө офшорт байгаа мөнгөнөөсөө ард түмэндээ сая төгрөг өгвөл болхол юм байна даанч тэгэхүй л болов уу. Хууль хүн бүрт ижил үйлчилдэг юм бол энэ этгээдтэй хариуцлага тооцох хэрэгтэй бас ичих ч үгүй дахиж Ерөнхийлөгч болно гээд шоудаад байгаа.

2  |  0
Х Б ИРГЭН(66.181.161.2) 2025 оны 03 сарын 13

ӨӨРИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ УУЛЫН МУХАРААС ӨРГҮҮЛЭН БАЙЖ ИРЖ САНАЛ ӨГСӨНДӨӨ ҮНХЭЭР ГУТАРЧ БАЙНА ИЙМ ХҮНД ҮЕД ХОНОГИЙН ХООЛООО ЯАЯ ГЭЖ БАЙГАА ЯДАРСАН ИРГЭДЭЭ БОДОДОГГҮЙ ЮМ БОЛ ТЭР ИХ ХӨРӨНГТЭЙГЭЭ ХАМТ НҮДНЭЭС ДАЛД ОР

3  |  0
зочин(59.153.87.168) 2025 оны 03 сарын 13

ЭРЛЭГДОРЖООС ДЭЭРДЭХ ЮМГҮЙ ҮХЭЭР ЮМАА

5  |  1
Zochin(202.9.46.50) 2025 оны 03 сарын 13

Hamgiin butehgui hun bna.uuruu offshortoi baij l offshortoi temtsene geed baidag hudalch luivarchin.odoo baahan ene hudlaa geed nevtruuleg hiih bailgui

3  |  0
Close menu