Сүүлээ хавчсан шударга ёс

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Шударга ёс гэх зүйлийг гучаад жил ярьсан ч улс төрийн “аугаа” их шалтгаан дунд үнэн дүр төрхөө харуулна гэж даанч үгүй аж. Харуулах боломж ч өгдөггүй юм байна. Хамгийн сүүлд УИХ-ын таван гишүүн нэгдэж, Монгол Улсын нийгэм, улс төрд шударга ёс тогтооно хэмээн тэмцэв. Энэ тэмцэл нь зөвхөн жагсаал цуглаанаар хэмжигдэхгүй. Төрийн ордон, яам, тамгын газар гээд өргөн хүрээг хамарч, хүчтэй дэгдсэн учраас ард түмэн ч чамгүй итгэл үзүүлж байв. Харин таван нөхрийн шударга ёсны тэмцэл нь 2020 оны сонгууль угтсан ажиллагаа байсан нь илт.

Амиа тасдуулсан мэт ор тас алга боллоо. Эрх баригч намын талд үйлчилсэн хэмээн намаасаа хөөгдсөн Л.Болд, Ж.Батзандан нарын үнэн төрхийг сонгогчид аль эрт мэдсэн учраас сонгуульд сөгдүүлээд авав. Гэхдээ иргэдийн итгэл үнэмшил ууган намд илүү давамгайлж байгааг Т.Аюурсайхан нарын залуу тэмцэгчдээс харж болно. Түүнээс тэдэнд Л.Болд, Ж.Батзандан нараасаа ялгарах зүйл нэгээхэн ч үгүй. Рейтинг доогуур ч байж мэдэх хүмүүс. Гагцхүү улс төрийн туршлагатай МАН-ын данстай байгаа учраас сонгуульд ялалт байгуулж, улмаар дарга, сайдын албан тушаалд очлоо. МАН-аас гэхэд Шударга ёсны тэргүүн магнайд явсан Т.Аюурсайханыг хоёр ч удаа сонгоод УИХ-д оруулаад ирэв. Шударга дүр эсгээд яваад байхаар сонгогчид ч итгэдэг бололтой. Ядахад л популизмаараа алдартай нөхдүүдтэй нийлэн “Шударга ёс” лоозонгийн цаана чухам юу өрнүүлж байгааг анзаарах сөхөө байсангүй.

Баянзүрхчүүд Ж.Батзанданг, Хан-Уулчууд Л.Болдыг таниад гэрт нь суулгаж байхад МАН-ын шударга ёс сахиулагчдынг сонгогчид таньсангүй. Тэднийг таниагүй дээ биш, эрх баригч намд өндөр итгэл үзүүлж байсантай холбоотой байх. Тэд бол огт шинэ давлагаа биш, шинэчлэгчид ч биш, шинэ үе ч биш. Өдгөө Т.Аюурсайхан УИХ-ын Дэд дарга хэмээх албан тушаалтай өнөөх тэмцлээ мартчихсан сууж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон Х.Нямбаатар илтэд захиалгын гэмээр хуулийг УИХаар батлуулахаар улайрч сууна. Гагцхүү ах нарын дуу хоолой болж, “Шударга ёс” хэмээн цээжээ дэлдэж явсны хүч болохоос тэдэнд өөрийн гэсэн оройн зай, эрэмбэ алга. Өдгөө ч ах нарын гүйцэтгэгчээр ажиллаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Шалтгаан нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдэх эрхийг хөндсөн, боомилсон хуулийг тэр дур мэдэн санаачилж, дур мэдэн зүтгүүлээгүй байх.

“Шударга ёс тогтоон” хэмээж байсан залуусын дунд энэ мэт өрөө төлж байгаа мэт харагдах зүйл олон. УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан ч “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” хуулийг санаачлан оруулсан нь ч дур мэдэн шийдсэн хэрэг биш байх. Гэтэл саяхан УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тайлбар өгчээ. Ингэхдээ “Ж.Батзанданг Элчин сайдын алба хашиж чадна гэж үзсэн. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” хэмээжээ.

Шударга ёсны баг өмсөж, тэмцэл хэмээн цээжээ дэлдэж байсны цаана ийм л өчүүхэн эрх ашиг нуугдаж байгааг зөвхөн энэ жишээнээс харж болно. Өдгөө түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ Зам тээвэр, хөгжлийн сайд Дэд сайдаар ажиллаж байна. Эрх баригчидтай нийлж, өөрсдийг нь өдий зэрэгт хүргэсэн намаа турхирч байсан нь ердөө л энэ. Нөгөө талаар Ж.Батзандан диполмат албанд тохирох хүн огтхон ч биш. Дэлхийн аль нэг улс оронд очиж жагсаал цуглаан зохион байгуулах гээгүй бол түүгээр яах юм. Өөр чадах зүйл үгүй.

Монголын дипломат алба улс төрийн тохироо болсны тод илрэл юм. Шуудхан хэлэхэд Ж.Батзандан Ардын намаас авах ёстой, тохирох албан тушаалаа авч, Ардын нам өгөх ёстой авлигаа өгч байна гэж харагдахаар. УИХ-ын гишүүн Л.Болд гэхэд хэргээ бүтээсэн ч сонгуульд өвдөг шороодож, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх нэрийн дор дараагийн улс төрийн ажиллагаандаа шилжсэн. Түүнийг ч Элчин сайдаар томилох тухай асуудал яригдаж байна. Тэднийг АН-аас өрх тусгаарлан, “Шударга ёс” хэмээн ярьж байхад АН-аас хэнчээн гишүүн тэднийг дагаж итгэл үнэмшлээ өгөв гэхээр дэндүү харамсалтай.

АН-ын хувьд 2020 оны сонгуулийн ялагдалд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс нь Л.Болд, Ж.Батзандан нар юм. Энэ тухайд дурдаад байвал дуусахгүй олон зүйл хөвөрнө. Манай улстөрчдийн сахиулж байгаа шударга ёс гэж нэг ийм хүрээнд өрнөж байгааг мэдэхэд илүүдэх юун.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.17) 2020 оны 12 сарын 25

Сүгсэлзүүрүүд

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 12 сарын 25

урваж шарвасан худалч зальтай нөхдүүд худлаа сүржгэндэг ичээч та нарыг мэднэ шдээ

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 12 сарын 25

урваж шаравсан зальтай хэдэн нөхдүүд худлаа сүржгэндэгийг чин ард түмэн мэддэг болсон

0  |  0
Худалчууд(59.153.114.249) 2020 оны 12 сарын 24

Худлаа гарууд

0  |  0
итм(103.212.118.235) 2020 оны 12 сарын 24

нямдорж дорлигжав хүрэлбаатар чойжилсүрэн хурц нарыг зайлуулж байж шудрага ёс тогтоно\n

0  |  0
Зочин(203.91.115.42) 2020 оны 12 сарын 24

Ямар л нийгмийн үзэгдэл байна тэр өөрийн нийгмийн захиалгын дагуу бий болж байдаг. Мунхаг иргэд бид бодит бус зүйл хүссэн учраас түүний гүйцэтгэл нь ийм хуурмаг байнх. Шударга ёс гэж байх ёсгүй юм. Магадгүй Адам Эвагийн үед л байсан байх. Харин тэд алдаа гаргаснаас хойш мөнхийн зовлон нь эхэлсэн байлгүй. Энхжингийн алимыг хулгайлж идсэн, хулгайлахад нь тэдэнд нөлөөлсөн, ийм хэрэг үүсэхэд хүргэсэн хөндлөнгийн нөлөө гээд. Тэр цагаас хойш шударга ёсны мөнхийн тэмцэл үүссэн хэрэг байх. Харин өнөөдрөөр ярьвал шударга ёсны оронд тодорхой нэг бүлэглэл хувь хүний ашиг сонирхол л гэж байна.

0  |  0
Зочин(203.91.115.42) 2020 оны 12 сарын 24

Шударга ёс гэж хэзээ ч тогтохгүй ээ, үхэрнүүд ээ. Тийм юм байхгүй. Манайх шиг улсын хогийн гэмээр улс төрийн амьдралд өдөр тутамд тохиолддог луйварчид болох Нямдорж, Энхбаяр, Элбэгээ, Баттулга, Ман-н сайчууд 60 тэрбумчид, ждүчид, Ан-н бондынхон, агуу эх орончид, авилгачидын л амны уншлага, тэдний мунхаг иргэдийг хуурах төлөвлөгөөний код нь л шударга ёс, эх оронч, үнэний төлөө үхэхээс айхгүй байх, ямар нэг эсэргүү бүлэглэл, мафийг илрүүлэн устгах, шоронд бөөнөөр нь хорих гэх маягийн ойлголтууд байдаг. Яг үнэндээ бол манайх шиг даржин улсын мунхаг иргэдийн нийгмийн сэтгэлгээний түвшин л тэр.

0  |  0
Иргэн(64.119.23.88) 2020 оны 12 сарын 24

Шал худлаа гарууд байсан нь цаг хугацааны хайчинд шалгагдаж байгаа нь энэ үү?

0  |  0
zz(103.57.95.11) 2020 оны 12 сарын 24

ene ulsuud sonin yum bichih yum unuudur mongol iim malnuud yuch hiihgui shudrag a esiig zorig dashbalbar zereg humuusl hiij baisan ed har bol bishee chadahgui. malnuud

0  |  0
Үнэн(202.9.46.122) 2020 оны 12 сарын 24

Шударга ёс хэзээ тогтох вэ гэвэл С.Баяр, Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг, Баярцогт, Сайханбилэг, Бат-Үүл, М.Энхболд нар долоон уулын цаагуур далдарсан цагт тогтоно.

3  |  0
Ганаа(66.181.183.107) 2020 оны 12 сарын 24

МАНАН МАФ-н эзэн М.Энхболд Элбэгдорж нар зүгээр л жаргаад казинодоод л явж байна. Шударга ёс хаана байна... ААРХАЛ ААРХАЛ ААРХАЛ

0  |  0
zochin(202.179.24.254) 2020 оны 12 сарын 24

bugd chudlaa garuud ,ter Nymbaatar buur maanag

0  |  0
zochin(202.179.24.254) 2020 оны 12 сарын 24

bugd chudlaa garuud ,ter Nymbaatar buur maanag

0  |  0
Зочин(202.126.90.73) 2020 оны 12 сарын 24

Нямбаартарыг захиалгатайгаар харлуулна гэвэл түй май шүүү хамгиин эрүүл зөв дуугарч бгаа цөөөхөн гиүүдиин нэг

0  |  0
Зочин(103.14.36.6) 2020 оны 12 сарын 24

Монголын улс төрд эргэлтийн хэмжээний өөрчлөлтийг эдгээр залуучууд авчирсантай хэн ч маргахгүй байх. Гэхдээ эрх баригч МАН нэг мөр хариуцлагыг үүрүүлэх л дутсан. Хууччуул хэзээ ч байр сууриа тавихгүй байдагт л байгаа юм даа.\n

0  |  0
dsfsdfsdf(103.212.117.238) 2020 оны 12 сарын 24

Сүүлээ хавчсан шудрага ёс гэнэ ээ. Шудрага ёсыг энэ хэдээр төсөөлөхгүй л дээ. Шудрага ёсыг жинхэнэ утгаар нь харуулж байх ёстой хүн нь энэ сэтгүүлч өөрөө билээ. Энэ хэд биш харин ЭНЭ УУГАНБАЯР СҮҮЛЭЭ ХАВЧЖЭЭ.

0  |  0
ЗОЧИН(202.55.191.194) 2020 оны 12 сарын 24

НАМЫН ӨВӨР ДАМЖСАН ЯНХАНУУД.\n

0  |  0
Зочин(122.201.31.80) 2020 оны 12 сарын 24

Нямбаатар хэр шударга вэ гэдэг нь удахгуй харагдана аа Цаана чинь Монголд хамаатай 185 сая паундын оффшорын луйвар мандаж байна МАН энэ асуудлаа шийдэхгуй бол унана аа

0  |  0
Z(192.82.71.146) 2020 оны 12 сарын 24

BOLD GEED NEG UNEN SEJGIIN BALIAR YUM BNAA

0  |  0
Z(192.82.71.146) 2020 оны 12 сарын 24

BOLD GEED NEG UNEN SEJGIIN BALIAR YUM BNAA

0  |  0
Урт хугааны биш(139.5.216.152) 2020 оны 12 сарын 24

Болд,Батзандан 2 бол асуудал өөрсөдрүү чиглэвэл хэнтэй нийлж юу чхийж мэдэх гарууд.ХаринНямбаатар, Оюун-Эрдэнэ,Нямбаатар,Аюурсайхан нар Хүүхкийн гар хөл тул урт хугацааны тууштай нөхөд биш богино зайд йд хоршсон 5 урт хугацаандаа ашиг сонирхолын зөрчитэй

0  |  0
өндөр настан(66.181.161.98) 2020 оны 12 сарын 24

Аюурсайхан Нямбаатар хоёр Хүрэлсүхийн хориойноос зүүгдэж гарч ирсэн нь нууц биш . Тэгээд ичих булчирхай ч гэх юм алга. Сэнтийн дээрээсээ эргэж буцсан юм хэлж суугаа нь МАН-д өрөө төлж байгаа нь тэр . Монголд нэг жинхэнэ шудрага ёс тогтохыг үзээд энэ хорвоогоос явах юмсан .

2  |  0
Зочин(139.5.218.106) 2020 оны 12 сарын 24

Монголд УИХ-н гишүүн болсон цагт л шударга ёсны төлөө тэмцвэл арай үр дүнтэй. Чи УИХ-н гишүүн биш бол шударга ёс яриад тэмцвэл ёстой нөгөө УИХ-н гишүүнээс буувал гөлөг болно гэдэг үнэн үгэнд гүйцэгдэнэ.Энэ тав тухайн цаг үедээ эхлүүлсэн тэмцлээ бага ч гэсэн үр дүнд хүргэсэн. Нэг жишээ нь Эрдэнэтээс бид баялгийн хишгээ одоо хүртэж байна гэж мунхаг би ойлгож байна.

1  |  1
сүрэн(103.140.11.2) 2020 оны 12 сарын 24

Ичмээр дамшигнууд бол доо

2  |  0
Бат(202.9.46.213) 2020 оны 12 сарын 24

Бидний амьдарч байгаа энэ зурвас үе бол хэдэн үеэрээ боол явах уу эсвэл эзэн явах уу хөрөнгө хувирлалтын үе энд боол болох гэж л шудрага зан гаргах уу үгүй л шүү дээ Бид одоо татвар төлөгчдийн хуультай үүний хэрэгжилтийг хянадаг шүүх тогтолцоотой үед л төр цэвэршинэ

1  |  0
Zishin(122.201.22.114) 2020 оны 12 сарын 24

Darga bolood nam bolson ene nuhduud

0  |  0
Top