Монгол Улсын Татварын албанаас “Оюу Толгой” ХХК-д дөрөв дэх удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтаар 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамруулан, шалгахад зөрчил илэрч, татвар нөхөн төлүүлэх акт үйлджээ.
Тодруулбал, “Оюу Толгой” ХХК-д нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн байна.
Сануулахад, 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийн тайланг сонсоход татвартай холбоотой анхаарал татсан зүйлс байсан.
“Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан гэж байв.
Сэтгэгдэл ( 4 )
tsereg tagnuul telviz ih huralig hudaldaad avtsan gejagamda
Түнш түншийнхээ өмнө худалч байвал юу болох, эх орондоо оруулж ирмээргүй эд байж.
заавал аваарай. өгөхгүй бол ард түмэн жагсах болно
авах ёстой зүйлээ заавал авах л хэрэгтэй дээ