Дээд шүүхэд хүргүүлсэн АН-ын Их хурлын тэмдэглэлийг буцаан татах хүсэлт хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Өнгөрсөн долоо хоногт АН-ын Их хурал цахимаар болсон билээ. Энэхүү хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, тэрхүү өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ 10 дугаар Их хурлынхаа тэмдэглэл, шийдвэрийг хүчингүй гэж үзжээ. Тодруулбал, Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн тус намын Их хурлын тэмдэглэл дээр дарагдсан тамга хууль ёсных биш гэдгийг онцолжээ. Тиймээс Улсын Дээд шүүхэд албан хүсэлт хүргүүлсэн байна. 

Харин Улсын Дээд шүүхийн Тамгын газраас АН-ын Их хурлын тэмдэглэл зэрэгтэй танилцаж, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүртгэсэн гэдгийг тодотгожээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.112) 2020 оны 12 сарын 27

Хадагтай юм өгөөд байсан нь юү вэ.

0  |  0
хөдөөний хүн(202.179.21.228) 2020 оны 12 сарын 27

тамга тэмдэг хоёрын ялгааг мэддэгүй юм байх даа

1  |  0
хүрэл(192.82.72.194) 2020 оны 12 сарын 26

САЙХАН ШҮҮ. ОДОО АЛАЛЦАХ ХЭРЭГТЭЙ. УЙДАЖ БАЙГАА НАД МЭТЭД ИХ СОНТРХОЛТОЙ БАЙНА.

0  |  0
Зочин(103.212.119.228) 2020 оны 12 сарын 26

Хүнд муу санаа байдаг, харин муухай санаа байх учиргүй. Муухай санаа хятад, солонгосуудаас л гардаг. Энэ амьтан чинь харин муухай хужаа санаатай эд юм даа. Өөрөө тэр Тувааныг сонгож ажлаа өгсөн. Тэгэхдээ тамгаа өгөөгүй хоролгон зантай амьтан байна шүү дээ.

0  |  2
Top