Их Британийн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь БОХИР МӨНГӨ өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэгчид бохир мөнгөө үл хөдлөх хөрөнгийн салбарын арилжааны наймааны ард  нуудаг талаар хуулийн байгууллагууд, судлаачид, шинжээчид анхааруулдаг.

Тэгвэл Их Британийн Засгийн газраас энэ сард танилцуулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үнэлгээний шинэ тайланд дурдсанаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид Лондон, Эдинбург эсвэл Их сургуулиудын хотхонуудад байрлах өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах замаар бохир мөнгөө нуун далдалж буйг дурдсан байна.

Гаднын улс орнуудын компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд Лондон хот үйл ажиллагаа явуулахад таатай газар байдаг. Түүнчлэн тайланд дурдсанаар Лондон дахь үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар халхавчилсан бохир мөнгөний хэмжээ нэмэгдсэн байж болзошгүйг дурджээ.

Трансперенси Интернэшнлийн мэдээллээр Их Британид сэжигтэй эх үүсвэрээр худалдаж авсан 500 гаруй үл хөдлөх хөрөнгө байгаа аж. Тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн нийт үнэлгээ нь 6.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Гэхдээ энэ бол Их Британийн үл хөдлөх хөрөнгийн салбараар халхавчилсан бохир мөнгөний нэг л хэсэг гэж үзэж буй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top