Даргагүй, тамгагүй, байргүй СӨРӨГ НАМ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Ардчилсан намын дотоод хагарал, эв түнжингүй байдал нь эцэстээ хоёр ч парламентын сонгуульд дараалан ялагдал хүлээхэд хүргэсэн. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд С.Эрдэнэ намаа удирдаж оролцсон ч ялалтын тугийг атгаж чадаагүй. Тэр хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн байдаг. Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан түр орлож байгаа билээ.

Тэгвэл тус намын 10 дугаар Их хурал өнгөрсөн долоо хоногт цахимаар болсон. Энэ хурлаар тэд намынхаа үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргад тавих шаардлага, шалгуураа тодорхой болгосон юм. Улмаар дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд материалаа хүргүүлээд байсан. Харамсалтай нь, Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн тус намын материал албан ёсных биш гэдгийг АН-ыг удирдаж байсан С.Эрдэнэ тодотгожээ. Тэрбээр Улсын Дээд шүүхэд албан хүсэлт хүргүүлж, АН-ын 10 дугаар Их хурлын тэмдэглэл болон материалыг баталгаажуулсан тамга нь хуурамч, хууль ёсных биш хэмээн онцолсон нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна.  

Дээрх үйл явдал нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш намын даргагүй, орох оронгүй байсан улс төрийн сөрөг хүчин болох АН-ын тамга нь хүртэл "хуурамч" гэдгийг ил болголоо. Уг нь, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 2016 оны сонгуулийн дараахан АН-ын даргаар сонгогдсон байдаг. Тэр ажлаа авсан анхны өдрөө намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Тувааныг томилж байлаа. Гэвч цагийн эрхэд нэг зорилгын төлөө ажиллаж байсан хоёр эрх мэдлийн төлөө хоёр тийш харсан гэдэг нь саяхан зарим хэвлэлээр Ц.Туваан С.Эрдэнийг, С.Эрдэнэ Ц.Тувааныг "муулж" ярьсан ярилцлагаас харж болно.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа ""Би өнгөрсөн зургаан сар ажиглалаа. Ц.Туваан гэж хүн АН-ыг самарч байна. АН-ын 10 дугаар Их хурлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулах тусгай журам, дэг батлаагүй. Манай намын үндсэн дүрэмд цахимаар хуралдах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Тиймээс үндсэн дүрэмдээ тусгай журам батлуулж, их хурлаа зохион байгуулах ёстой байсан. Намын 10 дугаар их хурал нь хууль бус хурал болсон. Манай намын дүрэмд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал огт байхгүй. Тийм учраас би Ц.Туваанд олгосон түр эрхээ цуцалж, 24 цагийн дотор АН-ын тамгыг хүлээлгэн өгөхийг шаардаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч миний хүсэлтийн дагуу хуучин тамгыг хүчингүй болгож, надад шинээр тамга авах эрх өгсөн” хэмээн тодотгожээ. Учир нь, энэ сарын 21-ний өдөр тэрбээр АН-ын даргын үүргийг түр орлож байгаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны эзэмшиж байгаа АН-ын тамгыг хүчингүй болгож өгөхийг хүссэн байдаг.  Харин өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч Ц.Тувааны тамгатай намынхаа 10 дугаар Их хурлын тэмдэглэл, материалыг хууль ёсных биш гэдгийг дайжээ. 

Гэвч Улсын Дээд шүүхийн Тамгын газраас С.Эрдэнэд хариуг нь ирүүлсэн байна. Тэрхүү хариуд АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн байна гэдгийг тодотгожээ. Энэ мэт АН дотор өрнөж байгаа үйл явдлаас тус нам эв түнжингүй, хагарал нь дахин сэдэрч тогооноосоо хальсан гэдгийг харуулж байна. Үр дүнд нь өнөөдөр улс төрийн хоёрдогч хүчин болох АН орох оронгүйн дээр намын даргагүй байна. Үүнээс гадна АН-ыг төлөөлөх тамга нь хүртэл асуудалтай болсныг илтгэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.229) 2020 оны 12 сарын 28

Эрдэнийн гарын үсэгтэй боловч тамгагүй албан бичгийг үндэслэж, Дээд шүүхээс энэ талаар тодруулж үзэлгүйгээр намын тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгохыг зөвшөөрсөн УБЕГ-ын улсын байцаагч хууль зөрчсөн,ашиг сонирхолын зөрчилтэй хүн юм биш үү. Үүнийг шалгуулах чадвартай хүн АН-д алга уу.

0  |  0
зочин(202.9.46.61) 2020 оны 12 сарын 27

АН-ын жирийн гишүүд намыг сүйрүүлсэн Эрдэнэ мэтээр толгойлуусан цөөхөн хэдэн этгээдүүдээ дийлдэггүй ээ АН ч сөнсөн юм байна хөөрхий, Туваан чаваас чихэрээ булаалгасан хүүхэд шиг...гонгиноод УИХ гишүүн биз дээ. Жирийн гишүүдээ босгоод наад хогийн нөхдүүдээ хөөж явуулаач

0  |  0
Монгол Улсын иргэн(202.126.90.10) 2020 оны 12 сарын 27

Юу тарина түүнийгээ хураана гэж үнэн үг шүү. Энэ нь ардчилсан намыг удирдаж байсан Эрдэнэ болон өмнөх дарга, удирдлагуудынх нь ажлын үр дүн харагдаж байгаа нь энэ дээ. Нэг оронд нэг хотод байж байгаа мөртлөө уулзаад хоорондоо асуудлаа яриж чаддаггүй яасан зориггүй, арчаагүй нөхдүүд байдаг юм дээ. Өөрсдийн амбиц нь өөрсдийнх нэр хүнд намынх нь нэр хүнд цаашилбал олон зуун гишүүдийнх итгэлээс үнэтэй, ичих, санаа зовох зүйлгүй өөрийн толгойгүй, гадна дотны этгээдийн гар хөл болсон зарц боолууд шиг л аашилцгааж байна даа. Ухаан сохор бол нүд сохор гэж яасан үнэн.

1  |  0
ЗОЧИН(192.82.74.39) 2020 оны 12 сарын 28

HAIHAAN HAIHAN

1  |  0
ЗОЧИН(192.82.74.39) 2020 оны 12 сарын 27

H

0  |  0
ЗОЧИН(192.82.74.39) 2020 оны 12 сарын 27

HAIHAAN HAIHAN

0  |  1
ЗОЧИН(192.82.74.39) 2020 оны 12 сарын 27

HAIHAAN HAIHAN

0  |  0
Top