ЭКГ-12К экскаваторыг хугацаанаас нь өмнө угсарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

"Эрдэнэт" үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 60 хоногийн хугацаанд угсрах даалгавартай ЭКГ-12К экскаваторыг 35 хоногт буюу хугацаанаас нь 25 хоногийн өмнө угсарч дуусган, өнөөдөр ажилд гаргалаа.

“Ковид-19” цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч тус цехийн инженер техникийн ажилтнууд дотоод нөөц бололцоонд тулгуурлан сар гаруйн өмнө угсарсан нь дэлхийн хэмжээнд хамгийн богино хугацаанд дуусгасан түүхэн амжилт болжээ.

Тэдний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, зохион байгуулалтын талаар  уг экскаваторыг үйлдвэрлэгч  ОХУ-ын Из-Картэкс компани сайшаан, тус улсын зарим хэвлэлүүдэд онцолсон байна.

 

Түүхэндээ анх удаа нэг экскаваторыг 35 хоногт чанарын өндөр түвшинд угсарсан Ил уурхайнхан 2020 оны хөрөнгө оруулалтаар нийт хоёр ширхэг ЭКГ-12К экскватор, нэг СБШ-250  өрмийн машин угсарч, ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү уулын үндсэн гурван техник ажилд гарснаар Эрдэнэт үйлдвэрт 1,9 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Энэ нь Ил уурхайн хамт олны зүгээс  үйлдвэртээ болон улс орондоо барьж буй бэлэг болж байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж ярилаа. Шинэ ЭКГ-12К экскаватораар хүч нэмснээр Ил уурхайд нийт 11 экскаватор, 7 өрмийн машин уулын ажил гүйцэтгэхээр боллоо.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222(202.179.24.54) 2020 оны 12 сарын 28

ЗА БИ ӨӨРИЙГӨӨ ХАРААЛГУУЛАХААС. БИ МОНГОЛЧУУДЫН ЭНЭ ЗАНГ ҮЗЭН ЯДДАГ. ТОДРУУЛБАЛ МАНАЙ МОНГОЛ ЗАЛУУЧУУД ИНГЭЖ ЮМЫГ ТАМ ТУМ ХУРДАН ХИЙДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ ХИЙЛЭЭ ГЭЭД БУСДЫН ДЭЭР ГАРСАН ЮМ АЛГА ГАРДАГ Ч ҮГҮЙ ЮМ. ХАА САЙГҮЙ ЗҮГЭЭР ХЭВТЭЖ ХЭВТЭЖ НЭГ БОСОХООРОО ИНГЭЖ ГЯЛАЛЗУУЛСАН ЮМНУУД БАЙДАГ. НЭГЭН ХЭВИЙН НОРМ СТАНДАРТААР НЬ МАШ ХЯНУУР Л УГСРАХ ЁСТОЙ ЮМ. АШИГЛАЛТЫН ЯВЦАД ЯМАР ЭВДРЭЛ ГАРЧ БОЛОХЫГ ТЭР ҮЕД ЯАЖ ЯМАР АЖЛЫН ДАРААЛАЛААР ЗАСАХ СЭЛБЭХ БИЛЭЭ ГЭХ МЭТ ЭНЭ ТЕХНИКИЙН ЮУ НЬ ДОГОЛДОЖ МАГАДГҮЙ ВЭ ЯАЖ АШИГЛАВАЛ ТЭР ГЭМТЭЛ ЗАСВАРААС АЛЬ БОЛОХ ТОЙРОХ БОЛОМЖ БАЙГАА ЗЭРЭГ ДЭЭР АНХААРАХ ЁСТОЙ.

0  |  0
Орос(202.179.24.102) 2020 оны 12 сарын 28

ЭКГ маркын Оросын экскаваторууд болхи хийцтэй, эвдрэл ихтэй, механик үйлчилгээ их шаарддаг муу талуудтай. Эрдэнэтийн удирдлагууд мэдсээр байж авсныг бодоаод мөнгө унагаасан бололтой. Үнэ нь САТ ын адилтгах экскаватораас хамаагүй хямдхан байх ёстой. САТ ын үнээр шахсан байж магадгүй шалгах хэрэгтэй Бадамсүрэнг цохиж унагаах цаг нь болсон.

1  |  1
Top