Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тус намын Их хурал арванхоёрдугаар сарын 18-нд болж, үндсэн дүрмээ өөрчилсөн билээ. Харин энэ хурлыг С.Эрдэнэ хүчингүй хэмээн үзэж байгаа аж. Ингээд шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намын үндсэн дүрмийн дагуу дараагийн шинэ дарга томилогдох хүртэл дэд даргад түр эрх шилжүүлээд, ажилласан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага, сануулга өгч ажилласан боловч түр үүрэг хүлээж байсан хүн маань дүрмийн бус үйлдэл хийсэн. Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрхгүй этгээд зарлаж, дүрмийн бус хурал хийсэн. Энэ хурлыг эсэргүүцэж, дүрмийн бус хурал хийсэн этгээдийн түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Харамсалтай нь, удаа дараа шаардлага биелүүлээгүй учир хуулийн байгууллагад хандсан. УБЕГ-т асуудал тавьж, тус газраас хяналт, шалгалт хийгээд дүгнэлт гаргасан. Өнөөдөр АН-ын тамга, тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан учраас шийдвэрийн дагуу ажилдаа орсон. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамга хийлгэх эрх надад олгосон. Үүн дагуу АН-ын тамгыг хийлгэж, хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа эхэлж байна. Хуучин төв байрандаа үйл ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтнууд ажилдаа орлоо. Дүрмийн дагуу дараагийн даргыг сонгох, намын Их хурлыг зарлах үүрэгтэй ажлын хэсэг гаргасан. Тэдний гол зорилго нь намын даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн шинэчлэл, дараагийн их хурлыг товлох ажил хийнэ” гэлээ.
Ц.Туваанд байсан тамга хүчингүй болсон
Мөн тэрбээр "Монгол Улс хуультай улс. Зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана. Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга, тэмдэг бүхий нам нь энд ажиллаж байна. Улсын Дээд шүүх дээр АН-ыг бүртгэсэн, С.Эрдэнэ тус намын дарга гэж бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хоёрдугаарт, УБЕГ-т энэ бүртгэл хэвээр байгаа. Дээд шүүхийн цахим бүртгэл дээр намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж бүртгэсэн нь хууль бус үйл ажиллагаа. Шаардлагатай гэж үзвэл цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулсан этгээдэд хариуцлага тооцуулна. Манай намын үндсэн дүрэмд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өөрийгөө эрхтэй гээд байгаа нөхөр дээр байсан 1117237845 гэсэн дугаартай тамга хүчингүй болсон. Өнөөдрөөс хүчин төгөлдөр тамга надад байна. Бүх банк санхүү, татвар даатгал, хууль шүүхийн байгууллагад бид албан тоот хүргүүлсэн. АН хоёр хуваагдсан гэсэн асуудал байхгүй.
Би өнөөдөр АН-ын дарга, гишүүн хэвээрээ байна. Эрх мэдэл хадгалах зорилго надад байхгүй. Би намынхаа дүрмийн хүрээнд ажиллаж байна. Дүрмийн бус зүйл яваад байгаа нь энэ намыг улам муухай харагдуулна. Дүрмийн бус үйл ажиллагааг дуугүй хараад суух уу. Энэ намыг улам муухай харагдуулна. Өр төлбөр өгөх мөнгө төгрөг огт байхгүй зүйл биш" гэлээ.
Сэтгэгдэл ( 25 )
С.Эрдэнэ одоо боль. Хурцын хуурай дүү Баасанхүү шиг намаар тоглож болохгуй!
С.ЭРДЭНИЙГ ЯАРАЛТАЙ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ...
УРВАГЧ С.ЭРДЭНИЙГ АН-аас яаралтай зайлуулж АН-ЫГ АВАРЦГААЯ... АН-ын ГИШҮҮД ЭЭ...
Шоронд нь явууул 49 оролцсон Элбэгдоржын бөгсийг манаж байгаа новш
Шоронд нь явууул 49 оролцсон Элбэгдоржын бөгсийг манаж байгаа новш
dargiin tuluuh vheldeen.ajilaa l sain hiilde darga baih tiim ami temtssen suudal uu bvr vheldeed bhin
Darga l xiixgvi bol noir ni xvrxee bolichixson shunaltai novsh argagvidee shorongiin xadaas bolxiim chihi
Ашгүй ардчилсан нам үхлээ кк
Сайхан сайхан. АН бүрмөсөн тарвал таарна.
ene hvn eruul hun mon vv yu yariad balairaad bgaa t1 ve songuulaar ogtsonson bizdee AN han d duugarah hun bna uu
махан толгойлсон Эрдэнээ чи АН-байтугай энэ хорвоогоос алга болгоод өг.чамайг монголын ард түмэн үзэн ядаж бна.АН-хан энэ балай хүнээсээ салвал таарна.
Зөв дэмжиж байна.С.Эрдэнэ дарга ч мундаг шүү аижилт
ene mal tonilj Man da ochwol taarna
shoron sanaa gej mundag baina shuu
АН-Н ОЛОН МЯНГАН ГИШҮҮД ДЭМЖИГЧИДИЙГ ГУДМАНД ГАРГАЖ ЛААЗ ӨШИГЛҮҮЛЖ БӨӨН ГАЙ ТАРЬЧИХААД ҮХСЭНЭЭ ХИЙЖ ДАЛДАГНААД БАЙГАА НОВШ ВЭ? НҮДНЭЭС ДАЛД ОРООД ӨГӨӨЧ ЧАДАДАГ НЭГ НЬ АЖИЛАА ХИЙГ
”Зэрэг нэмэхийн өмнөхөн” кинон дээр Дүвчинмэжидбалбийгомбо хөгөө нэг муу хоёр зарцдаа: Би одоо ч гэсэн та нарын дэргэд амьд мэнд, сэрүүн тунгалаг хэвээрээ байна, гэдэг шиг юм аа ха ха ха
Сонгуулиар нэр дэвшигч бүрээс хураасан 100 сая төгрөг овоо их мөнгө болсон доо. Энэ их мөнгө хаачсан бэ Эрдэнээ!!!
Ард түмний мөнгийг хулгайлсан Эрдэнээ шоронд л суудлаа эзэлвэл таарна. Тус тусдаа тамгатай АН одоо будаа
Энэ новшийн хулгайчийг шоронд нь илгээвэл таарна.
одоо баттулга, эрлэгдорж, оюунгэрэл туваан гээд бүгд өөр өөрийн тамга хийлгэцгээ.....АН ингээд дууслаа даа.......
АН гэж анхнаасаа хэрүүл тэмцэл түүний үр дүнгээр гарч ирсэн тэгээд ард түмэнд өгсөн өгөөж нь худлаа ярих хоосон хонуулах байлаа ёстой яршигтай юм аа
Хятадын 2 тэрбум ганц намтай байхад Монголын 2сая хунд 1 нам л дэндуу хангалттай. Бусад нь юу ч хуцсан хамаагуй
Дуртай үедээ өгдөг дургүй хүрвэл авдаг хувийн нам тамга биш Шоронд орох болоод шантааж хииж үхэхдээ үхэр буугаа тавьж бгаам МАНАН Элбэгдоржийн хамсаатан
Зо зо, АН гэж ер нь байх ч шаардлага алга доо. Энэ бах мэлхийн шорон занг дарааад өгөх эр зоригтой хүн АН-д байтугай Монгол улсад алга бололтой.
ene Nam bur duuslaaldaa .....