"The Hu" хамтлаг Youtube-ийн "Алтан товч" хүртлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Дэлхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлэн давхисаар байлаа.

Цар тахал тэднийг дэлхий тойрох аялан тоглолтын үеэр нь Австралид гацаасан ч манай уран бүтээлчид ажилласаар, хөдөлмөрлөсөөр л байсан.
 

"The Hu" хамтлаг Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай Youtube сувагтай болж чадлаа. Бүтээсэн клипийн хандалтын тоо нь хэдхэн өдөрт л сая давдаг болж, “Yuve Yuve Yu” 66 сая, “Wolf Totem” 46 сая үзэгчтэй болжээ.

Саяхан гаргасан "Sad But True" ковер дууны клип Билбордын жагсаалтад орж, World Digital Songs Sales-д гуравдугаар байр эзэлсэн. YouTube сувгаас манай хамтлагт сая дагагчийн “Алтан товч” шагналыг гардуулан өгсөн байна. 2016 онд байгуулагдсанаасаа хойш тус хамтлаг Spotify-д 10 сая, YouTube-д 137 сая хандалттай болсон.
 


Хамтлагийн продюсер Б.Дашдондог хэрэв цар тахал гараагүй бол тэд 2020 онд дэлхий тойрон 98 тоглолт хийх байсан гэж ярьсан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.250.126.130) 2021 оны 01 сарын 02

Монголдоо хүн болгон мэдэхгүй таних ч үгүй.

0  |  0
Аниа(58.123.56.14) 2021 оны 01 сарын 01

Дэлхийн од болсон тул бараагаа сурталчлуул. Монгол бараагаа иддэг уудаг өмсдөг гээл. Тэгэнгүүт фэнүүд нь дагаж авдаг юм солонгос одууд тэгж эх орноо биш солонгос бараагаа сурталчилдаг. Ухаантай бай. Бид нарт магтаалаас илүү мөнгө зах зээл илүү хэрэгтэй

0  |  0
Ахмад настан (103.10.21.36) 2021 оны 01 сарын 03

Гайхамшиг бүтээсэн бүтээлцсэн та бүхэнд ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ....МОНГОЛ ХҮНИЙ нэр алдар дүр төрхийг ДЭЛХИЙ ДАХИНД алдаршуулан бишрүүлж байгаа ЗАЛУУСААРАА бахархаж байна баярлаж байна талархаж байна....Залуус минь улам ихийг бүтээж ДЭЛХИЙН ДАЙДАД хүргэж УРЛАГ СОЁЛООРОО ДУУ ХУУРААРАА ДҮР ТӨРХӨӨРӨӨ дэлхий дахинийг бишрүүлж яваарай хэмээн ЭРХЭМ ДҮҮ НАРТ хүсэн ерөөе....Гайхамшигийг бүтээсэн эрхэм хүндэт ДАШДОНДОГ таныг магтах үг олдохгүй сэтгэл огшоод байна ТАНД АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

1  |  0
mgl(66.181.189.96) 2020 оны 12 сарын 31

Gehdee tempee arai hurdan bolgood tsagaanuud galzuurtal ni avah heregtei. Sad but true shig baival buh duu ni nomer 1 boloh yum bish uu?

0  |  0
Иргэн(203.169.50.250) 2020 оны 12 сарын 30

Монгол үндэсний өв соёлын хаялга дэлхийд алдаршууллаа, бахархаж байна.

0  |  0
zochin(103.111.68.3) 2020 оны 12 сарын 30

mundag bayr hurgey

0  |  0
Matilda(154.66.132.133) 2020 оны 12 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Top