ДОРНЫН ЗУРХАЙ: Найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2020.12.31, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 8.42-17.09
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

 

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top