Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх ОЛОН УЛСЫН анхааралд өртлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Улиран одож буй 2020 он цар тахал дунд өнгөрч байгаа ч үүнээс дутуугүй нэгэн үйл явдал улс төрийн хүрээнд өрнөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэн “Улс төрийн өшөө авах зорилго”-оор нэр дэвшигчдийг хорьсон шүүгч нарын асуудал юм.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан нэг жил болоогүй байхад эцэг хуулиа эрээ цээргүй давж гишгэсэн шүүгч нарын адал балмад шийдвэрүүд ардчиллын зарчмаас ухарсан нь Монголын түүхэнд хожмоо хар мөр дагуулан үлдэж байна. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсан “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээн хамгийн товч, тодорхойгоор хэлж, бичиж үлдээсэн байдаг. Санаа нь Үндсэн хуулийг огоорсон ямар ч үйл явдал байх ёсгүй гэдгийг хамгийн тодоор сануулсан байгаа юм. Гэвч...

Гэвч хуулийг шударга хэрэглэх ёстой шүүх байгууллагын шүүгч нар 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчилсан нь илтэд хууль зөрчсөн явдал болохыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар сая нотлов. Эдгээрээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хэрэгжиж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй бүдүүлгээр халдан хоригдсон анхны улстөрч. Өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн анхын улстөрч. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөлөгүй хоригдсон анхны улстөрч. Хоригдож байх хугацаандаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын цор ганц парламентын гишүүн болоод байгаа юм. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж, Сэлэнгэ аймагт ажиллаж байхад нь шүүхийн шийдвэрээр баривчилсан нь Үндсэн хуулиа зөрчсөн, Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэн, түүнд санал өгсөн 23 мянган сонгогчийн саналыг үл хүндэтгэсэн явдал болсон юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас хамгийн өндөр санал авч сонгогдсон парламентын гишүүн бөгөөд түүний тангарагийг өргүүлэлгүй цагдан хорьж байгаа нь сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болоод байна. Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль өөрөө байдаг” хэмээн хэлсэн. Гэвч улстөржсөн шүүхийн шийдвэр Үндсэн хуулиас үнэ цэнтэй болсон уу гэдэг асуулт тулгарч байгаа юм. Түүнд анхан шатанд ял оноосон Х.Идэр шүүгчийн хамаарал бүхий этгээд нь хуулийн байгууллагаар ял сонссон, түүнтэй холбоотой асуудлууд олон байдаг талаар хэвлэлүүд бичиж байв. Тиймээс барьцаанд орсон байх гэдэг хардлагууд ч хөвөрч байлаа. 

Нэг шүүгчийн алдаатай шийдвэр өнөөдөр Монгол Улсыг Олон улсын парламентын холбооны хар дансанд оруулж, тус байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх албан бичиг ирээд байна. Ж.Эрдэнэбатыг анхан шатны шүүхээс өмгөөлөгчгүй шүүсэн явсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн ноцтой нь Европын холбоо анх удаа аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг Европ руу зорчих хориг тавих, хөрөнгийг нь царцаах, хөрөнгө оруулалт хийхийг нь цуцлах хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, хүн төрөлхтөний эсрэг, эрүүдэн шүүсэн, шүүхээс гадуур аллага үйлдсэн, дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон хүний эрхийн зөрчлүүдийг нэр зааж дурьдсан байна. Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийлэл, үг хэлэх, илэрхийлэх эрх, шашин шүтэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг ноцтой зөрчсөн төрийн өндөр албан тушаалтанд ч хориг үйлчилнэ гээд заачихсан нь шүүх байгууллагын шүүгчээс болж Монгол Улс Европын холбооны хоригт хамаарах нөхцөл бүрдээд байна. 

Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгч­гүйгээр шүүсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарч байгаа бөгөөд Европын холбоо цаашид Монгол Улсад зээл тусламж үзүүлэхгүй байх, нэр бүхий албан тушаалтнууд Европын холбооны улсууд руу зорчих эрхийг хязгаарлах юм. Үүнтэй зэрэгцэн Олон улсын парламентын холбооны Монгол Улсад үүсгэсэн хэрэг жин даран гарч ирэх нь гарцаагүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулиа өшигчсөн шүүх байгууллага болон шүүгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь сонин байгаа юм. Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь Монголын дотоод улс төр байхаа нэгэнт больсон гэдгийг дээр дурдсан кейсүүд нотолж байна. Нэг улстөрчийг бус улсаа хорлосон шүүхийн шийдвэр ямар балагтай болохыг олон улсын байгууллагууд удахгүй ирж судлах юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.144) 2021 оны 01 сарын 01

Эрдэнэбат хэн ч байж болно. Хулгайч байсан ч байж болно. Гагцхүү бүх юм хуулийн дагуу л явагдах ёстой. Оркууд үүнийг өөр дээрээ ирэхээр л ойлгох байх даа чааваас. Арай хэтэрсэн дээ. Хууль зөрчсөн шүүгчийг зайлуулж хатуу хариуцлага оногдуулах ёстой. Улс төрийн захиалга л байгаа нь илт харагдаж байгаа шүү дээ. Ийм шударга бус явдалыг Монголд одоо л таслан зогсоохгүй бол цаашид ард иргэдийн хэнд ч энэ явдал байнга тохиолдож хэлмэгдэх болно.

1  |  0

0  |  1

Тэр шүүгчид эрүү үсгэж хорьж шалгахач. Яагаад ингэж уүс төрийн захиалгаар хүн хэлмэгдүүлэв. Нэг муу лмцензийн луйвар хийх хүн биш шүү. Оркууд бүр тархиа угаалгаад улаан хамгаалагч нар болсон. Бүгдийг нь 100 ташуурдах хэрэгтэй.

1  |  0
bbb(66.181.177.149) 2021 оны 01 сарын 01

tusgaar uls *** you Avligchin

0  |  1
Зочин(203.91.115.54) 2021 оны 01 сарын 01

Манай Сэлэнгэчүүд голдуу хүн муутай эрээвэр хураавар сонин ард түмэн юм. Өөрсдийнхөө төлөөллийг барьж хорьчихоод байхад өдий хүртэл чимээгүй. Амиа бодоод явж байдаг. Хөвсгөл, Завхан юмуу Архангайн Тариатынхан байсан бол өдийд хувьсгал хийчих байсан.

0  |  1
Р(66.181.161.73) 2021 оны 01 сарын 01

үхдэл наанаа үхээрэй банди аа

2  |  1
Үнэн(202.9.46.15) 2021 оны 01 сарын 01

Ж.Эрдэнэбат олон сая га газрыг лиценз нэрээр өөрийн дүү Эрдэнэтөгсийн нэр дээр Азаргын Чоно гол ХХК, Хэрх Элч, Элбэг Орд ХХК-иар дамжуулан 5 сая төг-өөр авсан байдаг. ЕС албан тушаалаа ашигласан энэхүү луйврыг хийхдээ ЗГ тогтоол гарган тусгай хамгаалалтын газар, стратегийн орд гэсэн хуулийн хязгаарлалтаас салган хувьдаа авсан. Үүний цаана хужаагийн бүлэглэлүүд байдаг. Бүх нотлох баримтттайгаа шүүхээр яллагдсан. Шоронд орсон авилгачдыг гаргах гэж эрлийзийн бүлэглэл, бохир улс төрчид, хонгилын эзэн Эби, Мие нар зүтгэж байна даа.

4  |  1
Өвгөн(103.212.119.228) 2021 оны 01 сарын 01

Дээрхийг мэддэг хүн хууль их ярих дуртай нэгэн бололтой. Эсвэл хөлсний бичээч, худалдагдсан сэтгүүлчдийн нэг ч байж болох юм. Элбэгдоржийн олон мунхруулгын нэг нь”хуулийн дор амьдрана” гэдэг үг. Үгүй дээ монголчууд ёс зүйн дор амьдардаг юм. Юу хэцүү вэ? гэдэг асуултын хариу нь ёс хэцүү гэдэг. Ёс яагаад хэцүү вэ гэхээр түүнийг ард түмэн бий болгосон амьдралын дэг жаяг. Хууль бол нэг хоёр хүний зохион бичлэг. Монгол ёс, улхмжлал тэр хуулийн чинь дээр байх ёстой атал харийн мунхруулгад автагсад монгол ёс жаягийг шороотой хутгасаар байна. Үүний нэг нь дээрх зүйлийг бичигч байна.

1  |  2
Зочин(103.212.119.228) 2021 оны 01 сарын 01

Хятадын засгийн газрын шахалт хүчээ авч эхэлж байна даа. Эрлийзүүдийн гэм зэм нь илэрч Хятад эзнийхээ даалгаварыг биелүүлэгчид хумигдаж эхэлсэн учраас эцсийн тулгуур нь энэ Эрдэнэбатыг гэж үзэж байгаа юм байна. Мэдээж хятадууд өөрсдөө ийм юм ярихгүй, голцуу Канадынхнаар хийлгэдэг дээ. Монгол улсын дотоод хэрэгт оролцох гэсэн тэд юу юм бэ? Дээрхийг бичсэн хүн хятадын бас нэг тагнуул, эсвэл худалдагдсан арчаагүй нэгэн байна даа. Үхсний чинь ардчилал. Монголчууд угаасаа та нарын арчилалгүй амьдрахх амьдралын зарчимтай. Тэр нь айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг зарчим.

4  |  1
Top