Нийгмийн даатгалын ШИМТГЭЛ 17 хувь боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Төсөвтэй холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн зохицуулалтуудыг танилцуулъя. 

УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдан гарсан хуульд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр дараах зохицуулалт тусгасан юм. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувь болгоно

COVID-19 цар тахлын үед ажилтны цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэл 22 хувиар тооцож төлдөг байсныг зургаан сарын хугацаатай тэглэх болон гурван сарын турш 12 нэгжээр бууруулж хөнгөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Тэгвэл цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ажилд үргэлжлүүлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаан 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж, 17 хувь болгон хөнгөлөхөөр болсон. 

Малын хөлийн татварыг ОНХС-д төвлөрүүлнэ

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг олгохоор төлөвлөсөн байна. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байхаар тогтоожээ. 

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг Шадар сайдын эрхлэх хүрээнд хамруулна

Концессын үр дүнд бий болох хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинэчлэн сайжруулах нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нэг хэлбэр юм. Тиймээс үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж үр ашгийг сайжруулах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар төлөвлөж, төсвийг шилжүүлэхтэй холбоотой холбогдох асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Davaa(202.126.89.84) 2021 оны 01 сарын 03

2 sard nfmegdene gen vnen boluu tetgever.

0  |  0
Davaa(202.126.89.84) 2021 оны 01 сарын 03

2021 ond tetgever nemegdeh zurag baina uu. Helj uguij

0  |  0
Байгал(66.181.181.52) 2021 оны 01 сарын 02

Түрүүчийн хөнгөлөлтөнд 3сараас хойш блдсан гээд хамруулаагүй.Одоо яах вэ?

0  |  0
Зочин(202.9.46.196) 2021 оны 01 сарын 06

ТӨХК-д ажиллаж байгаа иргэд татварын хөнгөлөлтөнд хамрагдаж чадахгүй байгаа шдээ. ТӨХК.д ажиллаж байгаа нь тэдний гэм биш. Ялангуяа хүнд онцгой нөхцөлд нойргүй ажиллаж байгаа эрчим хүчнийхэний ХАОАТ.аас чөлөөлж НДТ болон ЭМД.г хөнгөлж болмоор л санагдах юм.

2  |  0
Зочин(202.9.46.60) 2021 оны 01 сарын 05

Том том уулаар нь газар авсан хүмүүсээсээ татвар аваачээ

4  |  0
мал(64.119.24.159) 2021 оны 01 сарын 02

Татварыг малын толгойгоор авч байх нь тун зев. Хуулиндаа айлд байгаа малын терел, хэд байгаагаар татвар авахгуй доод талын хэмжээг заасан гэж найдья. Цеен малаас авахгуйн байгааздээ

2  |  0
Gg(202.126.90.18) 2021 оны 01 сарын 02

Turin alban haagchdaa shulchih yumaa. Yun kovid dalimduulan during duraarai huuli gargaj ireed batalchih yumaa. Iim zvilee bolimoor bn.

4  |  0
Энхээ(192.82.77.40) 2021 оны 01 сарын 03

Цар тахал нэмэгдэх тусам НДШ-ийн төлөх хэмжээ дагаад нэмэгдэх зарчим үйлчлээд байх юм даа. 2020 оны 4 сард ковидгүй байхад 0-лээд байсан биздэ. Яагаад ийм тооцоололгүй, судалгаагүй хөнгөн хуумгай шийдвэрүүд гаргаад ард түмнээрээ тохуурхаад байна аа. Одоо тэр цахилгааны хөнгөлөлтөө хараарай. Хүмүүс одоо ”Хөнгөлөлтөө болие оо хуучнаараа төлөөд явая аа” гээд төр засгаасаа гуйж эхэллээ шд

3  |  1
Top