Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны мөнгийг төрөөс даах зохицуулалт хийсэн билээ. Гэтэл он солигдож буй энэ өдрүүдэд иргэдийн гар утсанд ирсэн цахилгааны үнийн нэхэмжлэх мессеж мэдээлэл төөрөгдөлд хүргэж байгаа юм.
Тиймээс Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал 12.00 цагт Төрийн ордны А танхимд болно.
Сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөж буй энэ шүүмжлэлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл өгч, "2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал, Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой. Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэсэн тайлбар хүргэсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
yu gesen ug yum be zasiin gazar 10 honogiin tsahilgaan toloh yumu \n
Худлаа тайлбар хэрэггүй ээ. Хүмүүс 2-3 дахин их бичилт хийлээ гээд байгаа болохоос заримыг нь хөнгөллөө гээгүй шд. Ердийн хэрэглэээнээс хэд дахин өссөн бичилтээ л тайлбарлаад өг. Тэр ч бүү хэл хүнгүй айлд цахилгааны хэрэглээ бичсэнийгээ л тайлбарла
“HULHI” Zasgiin gazar. “LUIVARCHIN” zasgiin gazar gej “ORGOMJILEL” ogohoos bish dee
Сайд хүн гэрлийн байцаагчийн ажил хийж тайлбар мэдээлэл өгдөг болсон юм уу инээдтэй сайд, ичгэвтэр Засаглал мөн байнаа.