Н.Тавинбэх: Байцаагч нар алдаагүй, эрчим хүчний заалт үнэн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02


Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны мөнгийг төрөөс даах зохицуулалт хийсэн билээ. Гэтэл он солигдож буй энэ өдрүүдэд иргэдийн гар утсанд ирсэн цахилгааны үнийн нэхэмжлэх мессеж мэдээлэл төөрөгдөлд хүргэж байгаа юм.


Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр (2021.01.02) олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийт 362500 хэрэглэгчийн цахилгааны бичилт хийгдсэн. Үүний дараа 4900 гаруй гомдол ирсэн ба тухай бүрт нь хариу тайлбар өгсөн. Үүнээс 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон ажиллаж байна. Сүлжээнд холбогдсон иргэдийн цахилгааны төлбөрийг 30 хоногоор тасалбар болгодог. Иргэд арванхоёрдугаар сарын төлбөрийг 1-31 хүртэлх төлбөр гэж ойлгож байх шиг байна. Гэтэл арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөр дээр нэмэгддэг. Арванхоёрдугаар сарын тодорхой хоногууд нэгдүгээр сарын төлбөр дээр бичигдэнэ. Энэ мэт хойшоо хөөгдөж явах юм. Тэгэхээр Засгийн газрын тогтоол өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлж байгаа тул иргэдэд төлбөр гарах учиргүй гэсэн эргэлзээ байна. Арванхоёрдугаар сарын төлбөр нэг сарын төлбөр рүү шилжээд явна гэсэн үг” гэлээ.

 МАНАЙ ЦАХИЛГААНЫ БИЧИЛТ ХИЙДЭГ БАЙЦААГЧ НАРТ ЯМАР Ч АЛДАА БАЙХГҮЙ

Мөн тэрбээр “Хэрэглээ өндөр гарч байна гэсэн гомдол их байна. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хэрэглээ 25 хувиар өссөн. Он солигдох орой үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ бараг байхгүй. Энэ үед харин цахилгааны хэрэглээ улсын хэмжээний нийт хэрэглээний хэмжээнээс 20 орчим хувиар өссөн нь ахуйн хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Цахилгааны тоолуурт ямар нэг асуудал байхгүй. Өмнөх оны мөн үеийн цахилгааны төлбөр нь энэ онтой харьцуулахад өссөн гэж үзэж байгаа бол шалгуулж болно. Манай цахилгааны бичилт хийдэг байцаагч нарт ямар ч алдаа байхгүй. Хэрэглэсэн эрчим хүч нь үнэн” гэлээ.  

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.23) 2021 оны 01 сарын 04

энэ одоо ванга юмуу. Ярихаасаа өмнө шалга новшоо

0  |  0
цогбаяр (бнд)(202.126.90.157) 2021 оны 01 сарын 04

Сайд аа. Таны үг танай эрчим хүчний салбарт санхүүгийн олон улсын стандарт хэрэгждэггүй, хэрэглэгчдийн төлбөрт санхүүгийн маш чухал 1. Цаг хугацаандаа байх 2. Тасалбар болголт зэрэг зарчмууд огт хэрэгждэггүй, зүгээр л байцаагчдынхаа амаар ажлаа явуулдаг нь харагдаж байна. Та санхүүчдээсээ асуугаарай. Та уг нь үүнд маш ач холбогдол өгч, зөвхөн дээр өгүүлсэн зарчмуудыг хэрэгжүүлдэг болвол Монголчууд хэдэн үеэрээ танд талархах болно.

2  |  0
АМИНЭРДЭНЭ(202.55.188.104) 2021 оны 01 сарын 04

эрчим хүчнийхэн их арга заль сайтай юм. түрүү саруудад манай тогийг лав 17,18 хавьцаа бичилт хийгээд 20 гэхэд яс мессэж явуулаад төлбөрөө нэхдэг байсан. САЯ ТЭГСЭН ЧИНЬ 22-НД МЕС ИРЖ БАЙГАА ЮМ. 22-НДОО БИЧСЭН Л ДЭЭ ОЙЛГОМЖТОЙ. ДЭЭРЭЭС НЬ ЗААВАР ӨГЧИХГҮЙ ЮУ. ЦАХИЛГААНЫГ ТӨРӨӨС ХАРИУЦНА ГЭНГҮҮТ ТҮҮНЭЭС ӨМНӨ БИЧИЛТЭЭ ХИЙЛГЭСЭН АЙЛУУДАД ХОЖООТОЙ, ХОЙШ БИЧИЛТ ХИЙЛГЭСЭН АЙЛУУДАД ХОХИРОЛТОЙ БОЛЧИЖ БАЙГАА ЮМ. 12 САРЫН 1-НЭЭС ХОЙШХЫГ ХӨНГӨЛНӨ ГЭЧЭЭД 12 САРЫН 22 ХҮРТЭЛ БИЧЧЭЭД НЭХЭЭД БАЙГАА ШҮҮ. АРАЙ АРАЙ.

1  |  0
иргэн (202.179.26.88) 2021 оны 01 сарын 04

Иргэдийг Тэнэг гэж бодоод байр шиг байна энэ Мал,\n

1  |  0
гармаа(192.82.77.40) 2021 оны 01 сарын 04

Нэг л их өөрсдийгөө өмгөөлж хамгаалсан юм ярьсан хүмүүс байх юм

1  |  0
гармаа(192.82.77.40) 2021 оны 01 сарын 04

Угаасаа жилийн жилд 12 сарын 31-ний орой цахилгааны хэрэглээ өсдөгийг ард түмэн мэднэ. Тэглээ гээд нэг оройн /6-12 цагийн хооронд/ нэмэгдсэн хэрэглээнээс хамаарч өмнөх оны мөн үеэс тэр бүү хэл энэ оны өмнөх сараасаа 2-3 дахин илүү цахилгаан бичигдэх ёсгүй ээ гээд ард түмэн гайхшраад байна

1  |  0
Хэн(103.229.123.91) 2021 оны 01 сарын 04

чи бүх байцаагчаа дагаад яваад бгаа юм у\n

2  |  0
ЗОЧИН(64.119.16.114) 2021 оны 01 сарын 04

870 ТООЛУР НЬ ГЭР БАЙГАА АЙЛЫН ТОГНЫ ХЭРЭГЦЭЭГ ЭЛБИЙН АРГААР ХАРААД 80МЯНГА ГЭЖ БИЧЭЭД БАЙДАГ БАЙЦААГЧ ЧИНЬ ТАНЫ БОДЛООР АРИУН ШУДРАГА ХҮН ҮҮ. СБД-Т МАШ ИХ ЛУЙВАРТАЙ ГЭЖ ХҮМҮҮЁИЙН ХЭЛЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН. ХЭНЭЭС Ч АСУУСАН ХЭЛНЭ. УЛС ТОГНЫ МӨНГИЙГ ТӨЛНӨ ГЭСНЭЭР ЭНЭ ЛУЙВАР АЛГА БОЛОХ НЬ ГЭСЭН ЧИНЬ БҮР ЭСРЭГЭЭР БОЛОХ НЬ ШҮҮ.

1  |  0
ЗОЧИН (64.119.16.114) 2021 оны 01 сарын 04

БАЙЦААГЧ НАР ЧИНЬ КОВИДААС ӨМНӨ МАШ ИХ ДУНДААС НЬ ИДДЭГ БАЙСАн 30МЯНГА ГАРДАГ АЙЛЫН ТОГ 82 МЯНГА ХҮРЭЭД ХИЛЭХАЭР ДАРАА САРД АРАЙ ДООГУУР БИЧДЭГ. АЙЛЫН ТОГНЫ ХЭРЭГЦЭЭ ХЭВЭЭР БАЙХАД ТЭГЖ ЛУЙВАРДАЖ БАЙСАН БИЗ ДЭЭ. ХОЁР САРЫН ТУРШ САРДАА ХОЁР УДАА БИЧЁЭН . САРЫН ЭХЭНД 35МЯНГА САРЫН СҮҮЛД 45МЯНГА. ЕР НЬ ИХ АЙХТАР ЛУЙВРЫН СҮЛЖЭЭ БАЙСАН ШДЭЭ. СҮХБААТАР ДҮҮРЭГТ . ОДОО БАС БАЙГАА Л БАЙЛГҮЙ. ШАЛГААЧ. ТА НАРЫН НЭР ХҮНДЭД МУУ БИЗДЭЭ.

1  |  0
Зочин(66.181.160.49) 2021 оны 01 сарын 04

Нэг эх үүсвэрээс таылбар авья. Хулхисүх тайлбараа хий. Нэгдсэн ойлголттой больё.

1  |  0
Зочин(202.9.46.232) 2021 оны 01 сарын 04

Ер сайд хонгололт зарласнаар монгол хун ороо толохгуй дулааны сулжээнууд гок монго огно гэд 11 сар толбороо ч нэхэхгуй ор авлага барагдахгуй орийн сулжээ албан бичиг шидэлт ороо тол гэсэн дарамт ууслээ

1  |  0
Zochin(202.9.46.232) 2021 оны 01 сарын 04

Сайдаа дулааны цахилгаан тугээхууд ер сайд хонгололт зарласнаас хойш уул нь 11 сарынхаа толбор тооцоогоо авч станцуудад товлоруулж бид уурхай тосвийн монгоо толж гармаар оорийн чинь шаардаад бгаагаар. Оороо даана ч дулааны цахилгаан сулжээнуудээ станцуудад ороо 1 т тол гэж шаардаж хариуцлага тооцохгуйн юмдаа

1  |  0
Лам ах(66.181.190.213) 2021 оны 01 сарын 04

Энэ нэг тааруухан одоо хүртэл ажлынхаа дөр эв дүйг олдоггүй хүн нэг байнаа. Зандан ерөнхий сайд болохоороо энийг Нямбаатар Хүрэлбаатар Содбаатар нартай хамт заылуулчаарай

2  |  1
zochin(66.181.190.132) 2021 оны 01 сарын 04

naaduul hin zamaas ni tonshij baigaa yum

1  |  1
Зочин(66.181.161.7) 2021 оны 01 сарын 04

Танай байцаагч нар шударга бичдэг гэжүү амьдрал дээр тийм биш гэдгийг ард түмэн мэднэ шүү дээ

1  |  0
zochin(103.14.37.126) 2021 оны 01 сарын 04

iim teneg erguu saidaar ch yah um hudal yarihdaa suramgai uy gej 11 sariin uldegdel 1 sard garah ve 12 sard nichilt hiigeed duussan

1  |  0
Иргэн(66.181.181.82) 2021 оны 01 сарын 03

Цахилгааны үнийг төрөөс даана гэж хошгоруулж байгаад хулхидахаа мэдэлгүйдээ.

1  |  1
ЗОЧИН(202.9.46.35) 2021 оны 01 сарын 04

АЖЛАА САЙЖРУУЛАА МӨНГӨ НЭХЭМЖЛЭЛИЙН БАРИМТ ЧИНЬ ТОДОРХОЙ БУСААС БОЛООД АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙНА.

1  |  0
АРД(202.9.46.35) 2021 оны 01 сарын 04

Хэрэглэгчдэдээ он сар өдөр цахилгааны заалтуудыг тодорхой явуулахгүй зүгээр л мөнгө нэхэж болохгүй мөнгө авах гэж байгаа бол ТОДОРХОЙ баримт хэрэгтэй байна

1  |  0
hudlaa(192.82.76.101) 2021 оны 01 сарын 02

юу худлаа яриад бга юм бэ? тоолуурын заалт харж бичлэг хүн нь хэд хэдэн удаа буруу бичиж хохироосон шүү!!!!

1  |  0
Багаа(202.9.40.11) 2021 оны 01 сарын 02

Амьдралд ойр юм ярь сайдаа. 11,12 сарын тоолуурын заалтыг/цар тахал гээд хүндлэх шалтгаантай л даа уул нь/таамгаар урд саруудын дунджаар бичсэн чинь худлаа юу? Үүнийгээ зарим газар залруулж бичилт хийгээгүй чинь бас худлаа юу? Хэн ч ойлгогдохоор юмыг улиг болтол тайлбарлахаар байцаагч нарынхаа бичилтыг хянаж зөв болго!! Хариуцлагатай бай!!!

3  |  0
Н Мөнхтуяа (203.91.115.249) 2021 оны 01 сарын 04

яагаад тэгвэл яг л хуучнаараа хэрэглэдэг хэмжээгээрээ хэрэглэж байхад ийм өндөр гараад байгаа бичилт чин худлаа байгаа юм бишүү цаг хугацаанд нь хийгээд байхад арай л даварч байгаа юм бишүү шударга байгаа ч манайх гэхэд түрүү онд 50,000 төлдөг байсан энэ онд 100,000 болчихсон зуугаа төл гэсэн гайхаад бна

1  |  0
Н Мөнхтуяа (203.91.115.249) 2021 оны 01 сарын 03

яагаад тэгвэл яг л хуучнаараа хэрэглэдэг хэмжээгээрээ хэрэглэж байхад ийм өндөр гараад байгаа бичилт чин худлаа байгаа юм бишүү цаг хугацаанд нь хийгээд байхад арай л даварч байгаа юм бишүү шударга байгаа ч манайх гэхэд түрүү онд 50,000 төлдөг байсан энэ онд 100,000 болчихсон зуугаа төл гэсэн гайхаад бна

1  |  0
ниссан(192.82.77.233) 2021 оны 01 сарын 04

Тэгээд 12 сарынхаа тогны мөнгийг төлөх ёстой юм уу ? Хэзээнээс нөгөө Хүрэлсүхийн тэглэлт хэрэгжсэнд тооцох юм бэ?

1  |  0
Зочин(124.158.96.80) 2021 оны 01 сарын 03

Тийм ээ зөвшдээ,давраад бгаа хүмүүс ичээсэй

1  |  4
Top