"Эрдэнэс монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирал болон гурван дэд дарга нь ажилдаа оржээ.
Тус газрын тэргүүн дэд захирлаар Харвардын их сургууль төгссөн Ж.Тана, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөх Л.Хосбаяр нар томилогдсон байна. Энэхүү томилгоог хийхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин МАН-ын бүлгийн гишүүддээ хандаж “Энэ одоо манай намтай өрсөлдөж ХУД 29-р тойрогт намын бодлого сөрж бие даасан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд албан тушаалд томилогдож байгаа юм уу?! Миний эсрэг сошиалаар баахан сэвж сэвж дийлээгүй байж одоо намын залуучуудын очих ёстой томилго дээр албан тушаал хүртэж байгааг гайхаж байна. Арай ч дээ” гэсэн мессеж илгээсэн гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тэгвэл АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг томилоход ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ.
Сануулахад, /2020.12.14/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ хуралдаж, шинэ бүтэц, зохион байгуулалтаа баталсан юм. Улмаар дэд захирлууд нь “Санхүү, эдийн засаг хариуцсан”, “Захиргаа хариуцсан”, “Салбарын үйл ажиллагаа хариуцсан” гэсэн чиглэлд ажиллах аж. Эдгээр гурван дэд даргаас “Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал” нь томоохон байр суурийг эзэлж, тус компанийн гол үйл ажиллагааг авч явах төлөвтэй байна. Учир нь тус дэд захирал нь “Нүүрс, эрчим хүч, хий, хариуцсан”, “Метал хариуцсан”, “Дэд бүтэц хариуцсан” гэсэн гурван менежертэй байх юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энхболд ёстой зөв хүн томилогдож. Амжилт
Amartuvshin bolovsroltou bankir gj demjine gtl archaagui sotsialist namchin bj. Heruulch Geriin avgai bj, Renchin ovoogiin suns gomdono doo .
60 ТЭРБУМ БУДАА
Л.Энхболд одоо ЭТТ ТӨХК - иас хулгай хийсэн нүүрсний мөнгийг одоо олж улсад тушаалгах юм бгаа биз дээ ? Эсвэл ЖДҮ - ээсэн болоод барьцаанд орчихсон уу
Л.Энхболд одоо ЭТТ ТӨХК - иас хулгай хийсэн нүүрсний мөнгийг одоо олж улсад тушаалгах юм бгаа биз дээ ? Эсвэл ЖДҮ - ээсэн болоод барьцаанд орчихсон уу
amartyvshin gej horny nohor bainaa nam ene hyniig zailuulah tsag boljee