Хятадын “Тяньвэнь-1” сансрын хөлөг нислэгийн 163 хоногт 400 сая км зам туулаад байгаа бөгөөд Ангараг гарагийн тойрог замд ирэх хоёрдугаар сард хүрнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Өдгөө сансрын хөлөг Дэлхийгээс 130 сая км, Ангараг гарагаас 8.3 сая км зайд байна.
Нислэгийн төлөвлөгөөний дагуу сансрын хөлөг сар гаруйн дараа Ангараг гарагт ойртон ирж, хурдаа сааруулсны дараа улаан гарагийн тойрог замд орж, газардахад бэлдэх аж.
"Тяньвэнь-1" хөлгийг 2020 оны долоодугаар сарын 23-нд “Чанжэн-5” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Хайнань мужид байрлах Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн билээ. Сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд гурван сар орчим ажиллах бөгөөд тавдугаар сар орчим хөлгөөс Ангараг гарагаа явагч аппарат салж, Нарны аймгийн хамгийн том тогоонд тооцогддог Утопиа тэгш газарт буулт хийх юм. Ангараг гарагаа явагч аппарат тус гарагийн гадаргууг судлахаас гадна мөс, тунамал чулуулгийг хайх, гарагийн ион мандал, соронзон орон, дотоод бүтцийг судлах үүрэгтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Хятадууд энэ гайхалтай хөгжил дэвшлээсээ Монголын ажил орлогогүй залуучуудтай хуваалцахгүй юм байх даа. Монголчуудыг байгаа байдлаа ойлгодоггүй нэгдэж чаддаггүй хөгжил лэвшилд саад болоод байгаа засаглалынхаа эсрэг тэмцэж чаддаггүй болохоор голдог биз. Монголчууд Хятадуудыг биш Хятадууд Монголчуудыг голж байна.
kkkk yandaa Mongolchuudaa 30 han jiliin umnu Mongol hytad barag l adilhan uls bailaa Odoo Hytad Angragruu zam gargaj baihad Mongolchuud bid dunguj l Arhangairuu har zam tavisan baidag YANDAA Ene uls turch geed uursdiiguu nerelsen hulgaichuudiig bugdiig n BUUDAJ ALII