УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан 10:00 цагаас эхэлж, үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Би дөрвөн жил завсарлаад ороод ирсэн. Хэрэв би гэм буруутай байсан бол энд сууж байхгүй. Шүүх, шүүгч хараат бус байна гэж байна. Хараат байдалд нөлөөлсөн, шүүгч хараатаар асуудлаа шийдсэн байх юм бол тэр шүүгчид ямар хариуцлага хүлээх вэ. Зөвхөн сахилгын хороогоор оруулаад дуусгах уу, эсвэл өөр хариуцлага байна уу" гэх асуултыг тавилаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн шийдвэрийг хэн гаргаж байна вэ гэхээр Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн Үндсэн хуулийн бие даасан дээд түвшинд шийдвэр гарч байгаа юм. Тиймээс бие даасан эрх мэдэл гэдэг утгаараа үүнийгээ хамгаалах ёстой. Хуулийн төсөлд шинэ нэршил оруулж ирж байгаа. Гол агуулга нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хандах шийдвэрийг Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Үндсэн хуулийн Цэцэд хүмүүсээ өгч, цаашид огцордог болно. Ингэж байж шүүхийн бие даасан байдлаа хамгаалах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Балай бидон гахай минь тонил
Xooson bidon dandaa medreltene
Дуугарахаараа дандаа тэнэг юм ярих юмаа ёооё болиосоо
бидон тараагаад гараа биздээ гахай чинь\n