Ц.Мөнхцэцэг: Шүүгчийн мэргэжлийн хариуцлагын сахилгын шийтгэл бол айж, эмзэглэх зүйл биш

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордон үргэлжилж байна. Хуралдаанаар бүтэн өдрийн турш Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн зүйл, заалт тус бүрээр нь санал хурааж, байнгын хорооны гишүүдийн байр суурийг сонсож байгаа төдийгүй хууль санаачлагчид гишүүдийн асуултад хариулж байна. 

Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заасан шүүгчийн мэргэжлийн хариуцлагын сахилгын шийтгэл бол айж, эмзэглэх зүйл биш, реформ хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Тэрбээр "Энэ удаагийн Шүүхийн тухай хуулиар шүүгчийн сахилгын зөрчил болон шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэдгийг ялган зааж, шүүгчид хориглох үйлдэл, эс үйлдэхүйг жагсаагаад эдгээрээс зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж байгаа нь хараат бус, хариуцлагатай шүүхийг бий болгох тал дээр хийж буй том дэвшил юм. Шүүгчээс өдөр тутамд хэрэг, маргаан болгоны хувьд хийдэг, хэнд ч ойлгомжтой, тодорхой, мэргэжлийн ур чадвар, туршлага шаардахааргүй үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож шийтгэдэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлээгүй хууль хэрэглээний алдаанд тооцдоггүй нь олон улсын жишиг. 52.1.23, 52.1.27 дахь заалтууд улс орнуудын шүүхийн практикт байдаг сахилгын зөрчлийн жишиг шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэх тухай эсхүл бусад хуулийн заавал биелүүлэх шинжтэй, илэрхий, тодорхой заалтыг шууд санаатай эсхүл хэт болгоомжгүйгээр зөрчих (АНУ-ын мужууд, ХБНГУ, Молдав зэрэг), хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад шүүхийн шийдвэрт шаардагдах үндэслэлийг огт бичээгүй нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон (Испани, Бельги, АНУ-ын мужууд Жишээлбэл, шүүгчийн сахилгын тодорхой зөрчлийн дэлгэрэнгүй жагсаалт гаргахыг Веницийн комисс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE/ODIHR) зөвлөж ирсэн. Ер нь шүүгчийн сахилгын зөрчлийг олон улсын жишигт нийцүүлэн дээрх шиг тодорхой, дэлгэрэнгүй хуульчлаагүй нь Монгол Улсад шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцооны үр нөлөөгүй байдлын хамгийн том шалтгааны нэг мөн. Ийнхүү тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглогдож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой" гэв. 

Түүнчлэн "Ер нь, сахилгын зөрчлийг энэ удаагийн хуулиар маш дэлгэрэнгүй, тодорхой зааж өгч байгаа нь шүүгчийг хамгаалах маш том дэвшил болж байгаа юм. Сахилгын хороо тодорхой мэдрэмжээр тухайн шүүгчид сахилгын шийтгэл оноохоос хамгаалж өгч байна. Хоёрдугаарт, илт мэдэгдэхүйц санаатайгаар мушгин хэрэглэх явдлаас хамгаалж байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шударга бусын хонгил, шүүгчийг хараат ажиллаж байна гэдэг бүхэн нь сахилгын зөрчлийг тодорхой оруулаагүй, шийтгэл нь оновчгүй, оноодоггүй байсантай холбоотой юм. Тиймээс дээрх хоёр заалт дээр эмзэглээд айгаад байх зүйл байхгүй. Шүүхийн реформ хийх гэж байгаа бол хийсэн хийх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.89.149) 2021 оны 01 сарын 07

hudalch pop boljee manai bagsh

0  |  0
Zochin (66.181.161.52) 2021 оны 01 сарын 07

Shvvgch mergejiliin aldaa hargadan bol ajilaas n hal.tsaana ni hvnii huv zsya.ulsiin erh ashig baigaa\n

0  |  0
Иргэн(103.212.116.236) 2021 оны 01 сарын 07

Шүүгчийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй.Шүүгч хүн санаатайгаар шударга бус шийдвэр гаргах битгий хэл санамсаргүйгээр алдаа гаргах эрх байхгүй.Шүүхийнхэн өнөөх л хуулийн цоорхой ашиглаж авилга хахуультайгаа зууоалдсаар байх сонирхолтой юм шиг.Цалин ханшамж хөнгалттай эдэлж байгаа хүмүүс хариуцлга үүрч байх нь зүй.Гэтэл өөрсдийн хангамж ашиг сонирхлоо яриад байхаас биш хариуцлага өөрчлөлтийн талаар шүүхийнхэн ярих тун дургүй байна лээ.Байнгын хороогоор хэлэлцэхиыг нь харсан.

0  |  0
bii(202.21.108.155) 2021 оны 01 сарын 07

zuv. hiih gj bga bol hiisenshig hiih heregtei

1  |  0
Top