Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хэлсэн үгнээс онцолж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Тэгсэн хэр нь тэр тэтгэврээ зээлээд авчихдаг. Ахмадуудынхаа тэтгэврийг барьцаалаад машин аваад уначихдаг, сургалтын төлбөрөө төлүүлдэг, мал, хурдан морь авчихдаг угжны хурга шиг үе байж болохгүй. Банкууд байж болох бүх аргаар мөнгө хүүлж байна. Одоо болох юм биш үү. Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэхээр болоод байна. Бид энэ дээр дүгнэлт хийхгүй бол болохгүй. Төр л юм бол үүнд оролцох ёстой.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй байгаагийн учиг юу байна. Гар санал хураалтаар УИХ-ын дарга “нүдээрээ” тоолж баталсан Төсвийн хууль ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой “батлагдсан” уу. Батлахдаа доторх тоо нь яг мөн үү, хэн нэгэн засвар хийсэн үү гэх мэт асуултад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно.
УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:
-Монгол Улсын Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавилаа, баярлалаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш газар үгүй мэт тайлбарлаж гүрийсээр “Засгийн газар буцаагаад татчихаа” гэсэн бидний шаардлагыг хүлээн аваагүй. Аргаа бараад “Амьдрал баян, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавивал яах вэ” гэж мөн ч их хэлсэн дээ. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш УИХ маань хүлээн авах байх аа. Хамгийн гол нь үр дүн.
Сэтгэгдэл ( 3 )
Банкны мөлжигчдийн тарвалзах хугацаа дууснаа!!!
ANUSDI80955877SADAR SEXSEER
ih darvalzaj bj bankuudiig unagahnee ene avarga